Жей Ло найз залуу Бен Аффлектай төрсөн өдрөө тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

Жей Ло найз залуу Бен Аффлектай төрсөн өдрөө тэмдэглэв

Жей Ло найз залуу Бен Аффлектай төрсөн өдрөө тэмдэглэв

Женнифер Лопез долдугаар сарын 24-ний өдөр найз залуу Бен Аффлекийн хамт Францын Тропец хотноо төрсөн өдрөө халуун дотно тэмдэглэж өнгөрүүллээ. Мөн од бүсгүй төрсөн өдрийн үдэшлэгтээ дотны найзуудаа урьсан байжээ.

Өдгөө 52 настай дуучин Жей Ло, Холливудын од 48 настай Бен Аффлек нар 17 жилийн дараа дахин болзож эхэлсэн нь олон нийтийн болон шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг зүй ёсоор татаж байна.

“People” сэтгүүлд нэгэн эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Үдэшлэг гайхалтай болж өнгөрсөн бөгөөд Же Ло туйлын дур булаам харагдаж байсан” гэжээ. Тус үдэшлэгт хосууд “Блокоос ирсэн Женни” хэмээх дуучин бүсгүйн дууг хамтран дуулсан бөгөөд тус дууны клипт Бен Аффлек гардаг байна. Мөн хосууд хайр энхрийлэлээ чөлөөтэй илэрхийлж байсан бөгөөд хамтдаа авхуулсан зургаа олон нийтийн сүлжээндээ тавьжээ.

 Тэд анх 2002 онд “Гигли” кинонд хамтран гол дүр бүтээснээр үерхэж эхэлсэн бөгөөд 2003 оны есдүгээр сард хуримаа товлосон байв. Гэвч хосууд хурим болохоос хэд хоногийн өмнө гэрлэлтээ хойшлуулах шийдвэрт хүрч, улмаар 2004 оны нэгдүгээр сард сүйгээ цуцлажээ. Тухайн үед  “People” сэтгүүлд өгсөн мэдэгдэлдээ тэд “Бид найзууд байх нь илүү дээр гэж үзсэн” гэж мэдэгдэж байв. Дуучин бүсгүйд энэ салалтыг даван туулахад хэцүү байсан ба “Бид хоёрт дахиад боломж байгаа гэдэгт итгэж байна” хэмээн ам алдаж байсан удаатай.

      С.НАРАНГАРАВ

            ЭХ СУРРАЛЖ: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж