“Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа”

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

“Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа”

“Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа”

НЭМЭЛТ:

 ТОКИОГИЙН ОЛИМПООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН Ц.ЦОГТБААТАР:

-2016 онд ялагдсандаа өөртөө бурууг өгсөн. Өнөөдрийг хүртэл миний зорилго ганцхан дэлхийн аварга, ганцхан Гран При байгаагүй. Би аварга болно гэж бодож байсан ч чадсангүй. Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа. Ханьдаа болон намайг төрүүлж өсгөсөн ээждээ бяцхан хүүдээ, анхны багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл нэгээр тогтоогүй. Миний оргил хаана вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр би өөрийнхөө 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна гэж бодож ирсэн. Хэдэн удаагийн олимпийн аварга, ямар аварга байх нь ерөөсөө хамаагүй. Намайг тусалж, дэмжсэн хүмүүстээ болон анхны багш Шийрэв багшдаа, аав ээждээ, гэр бүлийнхэндээ, ханьдаа, хүүдээ, шигшээ багийн ах дүү нар, бэлтгэл хангахад тусалсан Даваасүрэн ахдаа гээд маш олон хүндээ баярлалаа. Би чадсандаа баяртай байна.

ЖҮДО: Ц.ЦОГТБААТАР ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

НЭМЭЛТ:

Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидоныг ялж, хүрэл медаль хүртлээ.

Ц.ЦОГТБААТАР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

НЭМЭЛТ:

Ц.Цогтбаатар хагас шигшээд олимп, дэлхийн аварга Шохэй Онотой барилдаж, ялагдал хүлээлээ. Ийнхүү тэрбээр хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдахаар болов.


ЖҮДО: Ц.ЦОГТБААТАР МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ОНОТОЙ БАРИЛДАНА

НЭМЭЛТ:

Ц.Цогтбаатар Косовогийн тамирчин тамирчин Акил Гжаковаг нэмэлт цагт ялж, хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр олимп, дэлхийн аварга Японы Шохэй Онотой мөнгөн медалийн төлөө барилдана.

НЭМЭЛТ:

Ц.Цогтбаатар гуравдугаар тойргийн барилдаанаа Монакогийн Седрик Бессигийн эсрэг хийж, ялалт байгууллаа. Тэрбээр шөвгийн наймд Косовогийн Акил Гжаковатай барилдах болно.


ЖҮДО: Ц.ЦОГТБААТАР ӨРСӨЛДӨГЧӨӨ ЯЛЛАА

 

НЭМЭЛТ:

Ц.Цогтбаатар эхний тойрогтоо Гвинейн Мамаду Самба Баг ялж, дараагийн тойрогтоо шалгарлаа. Түүний дараагийн өрсөлдөгч Монакогийн Седрик Бесси.


ЖҮДО: МУГТ Д.СУМЪЯА ЯЛАГДАЖ, ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

НЭМЭЛТ:

МУГТ Д.Сумъяа эхний тойргийн барилдаанаа Словенийн Каяа Кажерын эсрэг хийж, ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Жүдо бөхийн эрэгтэй -73 кг болон эмэгтэй -57 кг-ийн барилдаанууд өнөөдөр/2021.07.26/ 10.00 цагаас эхэлж байна. Энэ өдөр Монгол Улсаа төлөөлөн МУГТ Д.Сумъяа болон Ц.Цогтбаатар нар барилдах болно.


ЖҮДО: МУГТ Д.СУМЪЯА ГУРАВ ДАХЬ ОЛИМПДОО ЗОДОГЛОХ ГЭЖ БАЙНА

МУГТ Д.Сумъяагийн хувьд анх 2012 оны Лондонгийн олимпод оролцож, нэгдүгээр шатнаасаа хасагдаж байсан бол 2016 оны Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан. Харин Ц.Цогтбаатар 2016 онд 20 насандаа анхны олимпдоо зодоглож, харамсалтайгаар ялагдаж байсан гашуун түүхтэй. Тэгвэл тэрбээр даагаа нэхэхээр дахин олимпийн дэвжээнээ ирлээ.

Ц.Цогтбаатар 2016 оны Риогийн олимпод ялагдсаныхаа дараа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж