MINISTER TOWER: Үйлчилгээний давуу талууд

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

MINISTER TOWER: Үйлчилгээний давуу талууд

Их хотын зүрхэнд, хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд сүндэрлэж буй Minister Tower нь худалдаа үйлчилгээ, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн апартмент, пентхаус бүхий цогцолбор барилга бөгөөд эрхэм танд дэвшилтэт технологи, тансаг орчин, тав тухыг мэдрүүлэх худалдаа үйлчилгээний талбайн давуу талуудыг танилцуулж байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛУУД

Minister Tower нь Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт үнэ цэнэтэй байршилд байрладаг тул таны бизнесийг өргөжүүлж, урагшлуулах давуу талтай.

Засгийн газрын ордон, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Японы элчин сайдын яам болон бусад томоохон төр, хувийн хэвшлийн албан байгууллагуудтай 1-3 минутын зайд байрлалтай.

Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс ердөө 100 метрийн зайд байрлалтай.

Түүнчлэн Central tower, Соёлын төв өргөө, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр,  болон бусад томоохон оффис худалдаа үйлчилгээний газруудтай ойрхон байрладаг ба ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх ухаалаг хөрөнгө оруулалт байх болно.

Minister Tower-ийн хүлээлгийн танхим нь 7 метрийн өндөр тааз, орчин үеийн дизайны шийдэлтэй бөгөөд таны бизнесийг зорин ирсэн үйлчлүүлэгчдэд шинэлэг мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Тав тухтай орчин бүхий худалдаа, үйлчилгээ явуулах боломжтой 55-230 мкв хүртэлх талбайн сонголтуудаас та бүхэн бизнесийнхээ онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгох боломжтой.

55мкв, 67мкв зэрэг бага мкв бүхий талбайнуудаас сонгох боломжтойн зэрэгцээ бизнесийнхээ онцлогт тааруулан тусад нь болон нийлүүлэн авах боломжтой.

Мөн тав тухтай худалдан авалт хийх орчныг дээд зэргээр бүрдүүлсэн 80мкв, 83мкв үйлчилгээний талбайнаас сонголт хийж тусад нь болон нийлүүлэн авах боломжтой.

Дэлхийн алдарт брэндүүдийн албан ёсны дистрибютер дэлгүүрүүдийг нээх боломжтой 132мкв, 156 мкв, 230 мкв бүхий үйлчилгээний талбайн сонголтуудыг мөн санал болгож байна.

Хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд, мкв-ийн сонголттой үйлчилгээний талбайнуудаас сонгон гоо сайхны салон, спа үйлчилгээг явуулах боломжтой.

Хүн ам төвлөрсөн, хөл хөдөлгөөн ихтэй бүсэд байрлалтай Министер Тауэрын санал болгож буй үйлчилгээний талбайнуудаас сонголтоо хийж цэцгийн дэлгүүр, кофе шопын үйлчилгээг мөн явуулах боломжтой.

Эрхэм та бизнесийнхээ онцлог, шаардлагад нийцүүлэн 800 мкв бүхий үйлчилгээний талбайг давхраар нь сонгон авч, зөвхөн танай байгууллага, хамт олныг илэрхийлэх хүссэн интерьерийн шийдлийг гаргаж, бизнесээ өргөжүүлэх боломжтой.

Мөн та бүхэнд 5 давхарт байрлах рестораны талбайг санал болгож байна. Тус ресторан нь 4,5 метрийн өндөр тааз, 4 талаараа шилэн фасадаар хүрээлэгдсэн ба их хотын өнгө үзэмжийг тольдон харах боломжийг бүрдүүлснээрээ бусдаас давуу талтай.

Мөн үйлчлүүлэгчдийн хувийн орон зай, тав тухад нийцүүлсэн 10-20 хүний багтаамжтай тансаг зэрэглэлийн 3 VIP өрөөний төлөвлөлттэй.

Түүнчлэн их хотын зүрхэнд байрлах 180 мкв бүхий задгай террас хэсэг нь үйлчлүүлэгчдийг татах томоохон давуу тал болно гэдэгт итгэлтэй байна.

ЕВРОП, АМЕРИКИЙН ШИЛДЭГ БРЭНДҮҮДЭЭР ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН

Тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл болон сүндэрлэж буй “Minister Tower” төсөл нь дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шинэлэг архитектур, интерьерийн шийдэлтэйн зэрэгцээ Европ, Америкт  тэргүүлэгч шилдэг брэндүүдээр бүрэн тоноглогдсон.

Барилгын салбарт зориулсан хөнгөн цагаан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дэлхийн 70 гаруй оронд салбартай, хөнгөн цагаан цонх, хаалга, фасадын шилдэг шийдлүүдийг санал болгогч 55 жилийн түүхт Бельги улсын алдарт Raynaers Aluminium компанийн фасад

Барилгын мэргэжилтнүүдийн бүхий л хэрэгцээг биелүүлэгч Испанийн алдарт Butech брэндийн шинэ үеийн шинэлэг системтэй керамик фасад. Энэ нь дулаан алдалтыг багасгаад зогсохгүй, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах боломжийг олгодгоороо онцлог юм

Барилгын агааржуулагч, халаалт зэрэг ахуйн болон үйлчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, 1933 оноос өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй дэлхийн №1 үйлдвэрлэгч Дани улсын Danfoss брэндийн агааржуулагч, халаалтын систем

Өндөр чанар, дэвшилтэт технологи бүхий цахилгаан шат, лифт, урсдаг шат үйлдвэрлэлээр алдартай, дэлхийн шилдэг барилгууд, худалдаа үйлчилгээний газар, зочид буудлуудад ашиглагддаг Германы №1 Marohn Thyssenkrupp брэндийн цахилгаан шат, лифт

Эрчим хүч, автоматжуулалтын чиглэлээр дэлхийн 100 гаруй оронд салбартай, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах бололцоогоор бүрэн хангагч Швейцарийн алдарт ABB компанийн цахилгаан автоматжуулалтын систем

1960 онд орон зайг хэмнэх зорилгоор босоо байдлаар нээгддэг хаалгыг анх зах зээлд нэвтрүүлсэн, аюулгүй байдал, стандартыг дээд зэргээр бүрдүүлсэн цэвэр ган хаалга, хаалт үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 70 жилийн түүхтэй Германы Hormann брэндийн хаалга

Бүтээгдэхүүн бүртээ технологийн дэвшил, чанарыг шингээхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьдог, дэлхийд алдартай зочид буудал, томоохон барилгуудын нэр хүндийн илэрхийлэл болсон АНУ-ын Kohler брэндийн сангийн тоноглол

Дэлхийн өнцөг булан бүрт, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын бүхий л салбарт хэрэглэгдэж, цаг агаараас үл хамааран тав тухтай орчинг бий болгодгоороо алдартай, 120 жилийн их түүхтэй АНУ-ын №1 Carrier брэндийн халаалт, хөргөлт агааржуулалтын систем

Өндөр чанар, инженерингийн шийдлээр тэргүүлэгч, технологийн хувьсал өөрчлөлтүүдийг тодорхойлогч, бүтээгдэхүүний чанар, дэвшлийг 170 гаруй жилийн турш Европ болон дэлхийд таниулж байгаа Германы №1 Siemens брэндийн цахилгаан тоноглол

Хамгийн гайхалтай сонголтууд, сайн чанарын шал гэсэн тодотгол бүхий, хэрэглэгчийн тав тух, хүсэл сонирхолд нийцсэн Европ стандартын байгалийн цэвэр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд алдартай Германы Ter Hurne брэндийн паркетан шал

Технологийн үе шат бүртээ стандартын өндөр хяналтын дагуу үйлдвэрлэл явуулдаг, орчин үеийн тусгаарлагч материал, хавтан, барилгын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Knauf брэндийн дулаан тусгаарлагч хавтан

Та бүхнийг их хотын зүрхэнд, үнэ цэнэтэй байршилд байрлах Minister Tower-ын үйлчилгээний талбайнуудаас сонголтоо хийж, бизнесээ амжилттай урагшлуулахыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж