3х3: Монголын баг зургаа дахь хожигдлоо амслаа

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

3х3: Монголын баг зургаа дахь хожигдлоо амслаа

3х3: Монголын баг зургаа дахь хожигдлоо амслаа

НЭМЭЛТ:

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг хэсгийн зургаа дахь тоглолтоо Францын эсрэг хийж, 22-18 гэсэн харьцаатай хожигдлоо. Монголын багийн хувьд маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ.

3Х3: “ЭЦСЭЭ ХҮРТЭЛ БУУЖ ӨГӨХГҮЙ”

НЭМЭЛТ:

Румынд хожигдсоныхоо дараа 3х3 шигшээ багийн тамирчин Б.Солонго "Бид хожъё гэсэн шийдэлтэй гарч ирсэн боловч жижиг алдаануудаас болоод хожигдлоо. Харамсалтай байна. Францын эсрэг чадлаараа тоглоно. Эцсээ хүртэл ямар ч байсан бууж өгөхгүй" гэв.

3Х3: РУМЫН МОНГОЛЫГ ЯЛЖ, ОЛИМПИЙН АНХНЫ ХОЖЛОО АВАВ

НЭМЭЛТ:

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Румын улсын эсрэг хэсгийн тав дахь тоглолтоо хийж, 22-14 гэсэн харьцаатай ялагдлаа. Энэхүү тоглолтын өмнө хоёр баг хоёулаа нэг ч хожилгүй байсан бөгөөд ийнхүү Румын улсын эмэгтэй баг анхны хожлоо авлаа. Харин Монголын хувьд тав тоглож, тав хожигдоод байна.

3х3 сагсан бөмбөгийн Монголын эмэгтэй шигшээ өнөөдөр/2021.07.26/ 09.40 цагаас хэсгийн тав дахь тоглолтоо Румын улсын эсрэг хийх гэж байна. Монголын багийн хувьд хэсгийн өмнөх дөрвөн тоглолтондоо хожигдсон бол Румын улсын баг мөн ялгаагүй эхний дөрвөн тоглолтондоо хожигдсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж