Улаанбаатар хотод өнөөдөр /2021.07.26/ суурин 23 цэгт 35 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 9135 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын эхний тунд 1275, хоёр дахь тунд 2492, нийт 3767 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.063.762 иргэн эхний тунд, 964.694 иргэн хоёр дахь тунд хамрагдаад байна. Мөн нийт 1560 жирэмсэн эх, 12-15 насны 19.297, 16-17 насны 12.809 хүүхэд хоёр дахь тунд хамрагдаад байна. Ингээд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.
Холбоотой мэдээ