"Washington Post" Монголын багийг онцлов | News.MN

"Washington Post" Монголын багийг онцлов

"Washington Post" Монголын багийг онцлов

"Washington Post" Монголын багийг онцлов

Та бүхэнд АНУ-ын алдартай хэвлэлүүдийн нэг "Washington Post" сонинд гарсан Монголын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн багийн талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Эх орондоо сагсан бөмбөгийг дөрөвхөн жилийн өмнөөс тоглож эхэлсэн О.Хулан өөрийн дуртай “NBA”-гийн оддын бичлэгийг "Youtube"-ээс үзэж хэрхэн бөмбөгөө залж, гоол оруулахыг өөрөө сурчээ. “Би сургуулийн талбай дээр ганцаараа тоглож, өрсөлдөгчөө төсөөлөн хөдөлгөөнүүдийг дуурайхыг хичээдэг байсан” гэж тэрбээр хэлжээ.

Гэсэн ч Бямба гаригийн орой тэр дахин төсөөлөлдөө автах шаардлагагүй болж, төсөөллөө бодит болгосон юм. Тэрбээр олимпийн наадмын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд АНУ-ын багтай анхны тоглолтоо хийсэн юм. Сагсан бөмбөг тоглож сураад дөрөвхөн жил болж буй түүний хувьд дэлхийн топ зэрэглэлийн багт 21-9 онооны харьцаагаар хожигдсон нь санаа зовох зүйл биш. Өдгөө 21 настай О.Хулан болон түүний багийнхан олимпийн наадмын багийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон анхны тамирчид билээ.

Бөх, бокс, жүдогийн төрлүүдэд л тамирчдаа олимпод бэлтгэж ирсэн гурван сая хүн амтай Төв Азийн Монгол Улсад 3х3 сагсан бөмбөг хэр алдартай болсны илрэл бол тэд юм. О.Хулан багийн спортын төрлөөр хөгжих хүсэлтэй Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл бөгөөд тэрбээр олимпийн наадмын нээлтийн үеэр эх орныхоо тугийг барьсан Монголын анхны эмэгтэй болов. Үүгээрээ тэр олон эмэгтэйд олимпод оролцох итгэлийг бэлэглэнэ гэж найджээ.

“Би тэдний үлгэр дуурайлал болохыг хүсч байна. Монголын эмэгтэй тамирчид хийгээд бусад эмэгтэйчүүдийг төлөөлөн спортын хамгийн том индэр дээр гарч буй нь үнэхээр гайхалтай. Сагсан бөмбөг манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байна. Өдгөө 3х3 манай улсад үндэсний спорттой дүйцэхүйц хэмжээнд хүрээд байна. Бүгд л тоглож, тэмцээнүүдийг телевизээр үзэх болсон” гэж тэрбээр өмнө нь ярьж байв.

Бямба гаригт 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн олимпийн наадамд өмнө нь  үзэгдэж харагдаагүй шинэ эрч хүчийг мэдрүүлэв.  Харьцангуй жижиг талбайд, энгийн сагсан бөмбөгийн тэмцээнээс илүү өрсөлдөөн шируун өрнөсөн. "Монголчууд бид ерөнхийдөө уян хатан байхаар заяагдсан хүмүүс. Бие махбодийн хувьд илүү хүчтэйн дээр нүүдэлчин соёлтой ард түмэн учир аливаа нөхцөлд дасан зохицоход бэлэн байдаг. Энэ нь бидэнд давуу тал болдог гэж бодож байна” гэж О.Хулан мөн ярив.

Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав "2000-аад оноос янз бүрийн тэмцээн уралдаан, арга хэмжээ кохион байгуулж эхэлсэн үеэс 3х3 олны сонирхлыг татаж эхэлсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ач холбогдлоо алдаагүй нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо энэ төрлийн спортыг дэлхийн өнцөг булан бүрт алдаршуулахыг зорьсонтой нь холбоотой. Кара Лоусон зэрэг бусад дасгалжуулагч мөн үүнд анхаарлаа хандуулсан юм. Кара Лаусон 2019 онд болсон тэмцээнд шигшээ багаа Монголд авчирсан нь мөн маш их нөлөөлсөн” гэв.

“Бид Чингисийн талбайн голд тоглож байсан. Тухайн үед тоглолтын тасалбарууд бүгд зарагдаж дууссан. Тоглолт маш чанга байсан. Тэд үнэхээр 3х3 төрлийг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна” хэмээн дасгалжуулагч Кара Лаусон ярьжээ.

Сүүлийн 10 жилд энэ спортын төрөл цойлж гарсан нь Токиогийн Олимпийн наадамд шалгарч чадаагүй ч Азидаа хамгийн шилдэгт тооцогдох эрчүүдийн алдартай шигшээ багийг байгуулахад түлхэц болжээ. Л. Мягмаржавын хэлснээр, Монголд зохион байгуулдаг 3х3 тэмцээнүүдэд 20 мянга орчим хүүхэд тоглож байгаагаас тал орчим нь эмэгтэйчүүд байгаа аж.

“Манай улсад ардчилсан тогтолцоо бий болсноос хойших сүүлийн 30 жилийн хугацаанд охидод тохирох спортын төрөл тийм ч олон байсангүй. Тэр дундаа гудамжны сагсан бөмбөг. Монголд очоод гудамжаар алхвал цагиргаар тоглож буй охид, хүүхдүүд мэр сэр харагдана” гэж Л.Мягмаржав ярьжээ.

Өөрийн ах, эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчин О.Энхбаатараас урам зориг авсан О.Хулан гудамжны сагсан бөмбөгөөр 18 настайгаасаа хичээллэх болсон хэдий ч хаанаас эхлэхээ сайн мэддэггүй байжээ. Тэрбээр “YouTube”-с санаа авах бичлэгүүдийг үзэж, “NBA”-гийн өөрийн дуртай тоглогч Стефен Карригийн тоглолтын онцлогийг өөрийн болгохыг хүсчээ. Их сургуульд байхдаа тэрбээр 3х3 сагсан бөмбөгийн багт элсч, хожмоо үндэсний шигээ багт орсон байна.

Энд тэр багийн гишүүдтэйгээ хамт байрныхаа шатаар гүйж, хахир өвлийн хүйтэнд тоглоомын талбай дээр бэлтгэлд хийдэг байжээ. Зарим үед өндөрлөг газар тэсвэр хатуужилтай байхад нь тусална гэж итгэн, хотыг тойрсон бартаат ууланд очиж бэлтгэлээ хийдэг байсан гэнэ. Гэсэн ч олон улсын тоглолтуудад үүнээс хэцүү үеүд байлаа. Монгол Улсын баг 2019 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх упаа оролцсон бөгөөд Амстердамд болсон дөрвөн тоглолтод дөрвүүлэнд нь ялагджээ. Харин 2019 оны Азийн цомын тэмцээнд илүү их амжилт гаргаж, дөрөвдүгээр байрт шалгарч, олимпод оролцох эрхээ авсан байна. Энэ нь тус улсын эмэгтэйчүүдийн спортод тохиолдсон гайхалтай үйл явдал болж, 3х3 баг дорхноо нэрд гарчээ.

"Бага насны хүүхдүүд өсөхдөө л сагсан бөмбөг тоглож байна. Хүүхдүүд одоо энэ охидыг харж, шүтэн биширч байна. Энэ охид одоо Монголд "од" болж байна. О.Хулангийн өмсгөл Монголд онлайнаар маш сайн зарагдаж байгаа" гэж Л.Мягмаржав хэллээ.

Италитай тогтосон тоглолт дээр Монголын баг маш харамсалтайгаар ялагдсан. Харин олон жилийн туршлагатай Америкийн багтай эн тэнцүү тоглохыг хичээсэн. Тоглолтын дараа О.Хулан цэнгэлдэх хүрээлэнгээс гарч явахдаа инээмсэглээд, багийнхантайгаа ямар нэгэн зүйлийн талаар ярилцаж байв. Тэд бүгд ялсан мэт харагдаж байлаа.  "Бид үлгэр дуурайлал болж чадсан гэж бодож байна. Өөртөө итгээд, итгэл үнэмшлээ алдахгүй хичээвэл бүгд энэ түвшинд хүрч чадна гэж итгэж байна" хэмээн тэр хэлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
530
ЗөвЗөв
51
ТэнэглэлТэнэглэл
46
ХөөрхөнХөөрхөн
41
БурууБуруу
36
ХахаХаха
19
ГайхмаарГайхмаар
19
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-26 66.181.181.159

Үнэхээр мундаг байгаа охиддоо баярлаж байна. Маш их хөлс хүч хөдөлмөр .

Avatar

Aldartan 2021-07-26 124.158.66.169

Boliochee hojigdood bga aryn bhaalgany nuhduudiig udur bvr l hooson demii magtaj bichih yum togloson bvh bagtaa hojigdojo gj yu bsiin shivshig shvvdee. Balai teneg mongolchuud yumdaa chaavaas!!! Ta nart umbuuu l gej helie dee gyah3

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.1

SHUT THE FUCK UP

Avatar

Huuli 2021-07-26 192.82.93.14

Iimerhuu uyangiin halilaa odoo bolitsgoo. Hun hojigloo huleen zuvshoorch bolohgui.

Olon yum yarihiim orond zugeer:

Bi ene udaad yalagdlaa, ulam hicheegeed daraa zaaval turuuleh bolno geel boloo.

Site bolgon neg tiim dutagdliig ugaasan hogiin bichveruud hiideg bolj. Ork nugasnuud.

Avatar

Hahah 2021-07-26 66.181.161.70

ci cn hrn suntsun trhiti jijighen bodltoimda hahahaah

Avatar

иргэн 2021-07-26 103.212.116.138

Хожигдсон арын хаалганы охидоо цайруулах гээд аргаа барчих юм.Монголын дарга нар гэх луйварчидад тонож хулгайлахгүй юм гэж алгаа.Бүх хүндийг үүрч багаа олимпын эрх авч өрсөлдөх хэмжээнд гаргаж ирсэн гол тамирчдаа хасаад Баянхонгорын засаг даргын охин мэтийг арын хаалгаар авч явсан нь хожигдлын шалтгаан мөөн..Тэр дасгалжуулагч Тулга гэх этгээд овоо мөнгө хийсэн бол одоо энэ спортоос холдож үз.Чадвараар бус мөнгөөр тамирчдаа үнэлдэг этгэ

Avatar

...Tseg3 2021-07-26 124.158.66.169

Puuh timuu aimaariimaa!!! Muusain aimgiin zasag darga naryg buugnuulj bgd mina delbelchih yumsan!!! Dandaa l aryn haalgaar ajlaa amjuulj yavah yum.

Avatar

Orgil 2021-07-26 66.181.160.66

Source baihgui unen hudlaa ni medegdehgui iim sonin uitgartai medeelel bichheese sanaa zowmoor yumaa hudlaa neg l ih surjin Garchigtai handalt awj bwal boloo gej boddog humuust unen zow medeelel turgen shuurhai hurgey gj hicheedeggui iim hogiin yum hiimeergui bna aa Owoo gaigui site l gj bodoj bhad zarigaasa doloon dor yum.

Avatar

mm 2021-07-26 66.181.161.20

kuee washington post deer mongol tamirchdiin talaar durdsaniig bichne geegumu ymr c sonirholgu ym bichtsen bhii neg ymaa ysn c ih sunjruldag ymbde

Avatar

Оо 2021-07-26 202.126.88.32

Итал д бол өөрсдийн муугаас л болж хожигдсон шүү. Сул алдахааргүй бөмбөг их алдсан даа сүүл нь аваад чулуудчихаж ч байх шиг . Гэхдээ том амжилт , зам , нээлт хийсэн шүү багийн спортоор Америк тай олимп д тоглож байна гэдэг том амжилт

Avatar

М 2021-07-26 103.229.122.3

Чи хуцхаас өөр юу чаддаг юм бэ

Avatar

Irgen 2021-07-26 202.126.89.46

Oorsdoo yunii ch toloo temtsej uzeegui, gal usnii bara haraagui yumnuud l iim ongo aystai yum bichdimda huurhii gj

Avatar

Зочин 2021-07-26 192.82.73.156

z**l pisda min

Avatar

Ангараг 2021-07-26 202.9.40.4

Тулга гээд таталдаж ярьдаг өөрийгөө дөвийлгөх гэсэн дасгалжуулагчийнх нь талаар бичихгүй. Яаж тамирчдыг хасаж улс төрчдийн захиалгат муу тамирчдыг олимпод авч явсан талаар гоё түүх байгаа ш дээ.

Avatar

Зочин 2021-07-26 64.119.27.207

Washington post deer ih saihan niitlel garsan baina. Buten orchuulaagui bna. yalanguya yag togloltiin yeiin momentuudaas ih goy dursaj, eniig ni orchuulaagui bna.

Avatar

Ganbaa 2021-07-26 192.82.80.82

Washington postiin link tavisan zaluud talarhav!

Avatar

Зочин 2021-07-26 202.9.46.4

Үнэнийг бичсэн пост гардаггүй юм байна тийм үү

Avatar

Зочин 2021-07-26 202.9.46.4

Нээх худлаа гэдгийг боловсролтой монголчууд мэднэ шүү
Хөмсөг зангидаад зовиуртай бусдын өмнөөс ял үүрч байгаа мэт тоглох юм бүгд мэдэж байж үнэнийг хэлээч ккк
Гэхдээ охидод амжилт хүсье анхны ялагдал ирээдүйд амжилт авчирна

Avatar

Зочин 2021-07-26 112.149.116.249

36,37 градус бие мэдэгдэх нь 40,41 градус ийм халуунд нэг тоглож үздээ хөмсөгөө зангидахнуу яахнуу

Avatar

Зочид 2021-07-26 202.126.90.125

Охид үнэхээр хайр байсан шүү. Гаргасан жим нь зам болон дурайж энэ л замаар олон олон охид цог золбоотой алхаж гэрэлт ирээдүйгээ бүтээх болно та нар бол зүг чиггүй харанхуйн гэрлийг асаагчид юм бахархал омгорхол төрүүлэгчид юм итгэл найдвар юм.

Avatar

зочин 2021-07-26 202.131.248.90

Сайхан бичжээ

Avatar

СҮХБАТ 2021-07-26 202.126.88.50

Энэ спортын загалмайлсан эцэг бол яах аргагүй Тулгаа дасгалжуулагч шүү. Шар хадны ядаргааны тасагт хамт нэг өрөөнд хэвтэж бв. Мань хүн тэгсэн мөртөө л эмчилгээнээсээ илүү энэ спортыг өмнөө тавьсан хүү бж билээ….

Avatar

Зочин 2021-07-26 66.181.178.103

Манай залуучуудын гол алдаа нь энэ тэ өөрөө л тоглож эсвэл мэдэж эхэлсэн үеээ монголд хөгжиж эхэлсэн гж яридаг т1

Avatar

ЗОЧИН 2021-07-26 202.9.46.73

МАНАЙ САГСЧИН ОХИД ДЭЛХИЙН АВАРГУУДААС ИХ ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛЛАА. ИРЭЭДҮЙ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ. ОХИДДОО БАЯРЛАЛАА.

Avatar

Зочин. 2021-07-26 202.55.188.107

Манай охидууд боломжийн сайн тоглож байна. Ирээдүйд энэ спорт бусад спортоос ч илүү биднийг гайхашруулсан спорт болох ч юм бид үү. Шинэ спортын суурийг тавьж байгаа , тамирчид , дасглжуулагчиддаа урам хайрлах хэрэгтэй. "Вашингтон пост" сонин биднээс түрүүлж манай сагсчин охидод урам өгчээ.

Avatar

Zochin 2021-07-26 202.126.89.141

Manai tamirchid 8 jil beltgel hiiwel turuulehgui geh gazargui yum baina. Odoo setgel sanaagaar unasanii hereggui. Ta nar Olympd orson chin gaihamshigshuu.

Avatar

Зочин 2021-07-26 43.242.243.98

Ярих хэлэх үгээ цэгнэж байгаарай. Сагсан бөмбөг сүүлийн 5 жил эрчимтэй хөгжлөө гэвүү. Өнөөдрийн амжилтыг бүтээж байгаа нь бахархал ч өнгөрсөн үеэ үгүйсгэж байгаа нь тэнэглэл юм даа.

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.72

3×3 iin talaar l yrisan baihaa

Avatar

Зочин 2021-07-26 202.21.107.108

olympt erh avsan gedeg l tom um shuu dee. chamlahaar changa atgaj bai

Avatar

Зочин 2021-07-26 64.119.20.111

Neg l ih ooriigoo magtsan suganii usnuud. Olympiin erhee avahda az shaasin bishu. Omno 4;0 onigo shaasn l bn

Avatar

Зочин 2021-07-26 202.55.188.37

Утасны ард унгас алдаж суух амархан л даа…

Avatar

Зочин 2021-07-26 202.126.88.35

Англиар гайхалтай ярьдаг охин байна лээ.

Avatar

Зочин 2021-07-26 180.149.93.98

линкийг нь өгчих. Англи дээр нь харья

Avatar

Зочин 2021-07-26 103.212.118.229

Хулан цэнгэлдэх хүрээлэнгээс гарч явахдаа инээмсэглээд, багийнхантайгаа ямар нэгэн зүйлийн талаар ярилцаж байв. Тэд бүгд ялсан мэт харагдаж байлаа хэнэгүй гарууд

Avatar

Зочин 2021-07-26 122.201.31.6

WP-ын хэдний дугаар вэ? Англи дээр нь сонирхож бйана

Avatar

Зочин 2021-07-26 202.21.103.158

Ямар их алдаатай бичдэг юм бэ? Үнэн ядаргаатай юм. Хэсэг явж байгаад л юу өгүүлбэрээ дахин унших хэрэгтэй болох юм. Бичсэн зүйлээ шалгадаггүй юм уу?

Avatar

Zochin 2021-07-26 202.126.89.145

Шал худ юм өөрсдийгөө өргөх гээд бичих юм.

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.8

Хичээвэл сурна, томчуудын зиндаанд ч хүрнэ, дараа нь тэднийг ялдаг болно!! Урагшаа, монгол охидууд аа!!! Амжилт хүсье!

Avatar

GUZEET 2021-07-26 202.21.110.94

МАШ САЙН ТОГЛОСОН ОХИДУУДДАА БАЯРЛАЛАА.
ТА НАР ШҮҮ………….

Avatar

ruth 2021-07-26 197.211.58.68

Та бүхэндээ энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа тул танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахыг хүсч байгаа бөгөөд хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл т

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж