Олимп: Солонгос тамирчин 2 алт хүртэж, 4 рекорд шинэчлэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

Токио 2020

Олимп: Солонгос тамирчин 2 алт хүртэж, 4 рекорд шинэчлэгдэв

Олимп: Солонгос тамирчин 2 алт хүртэж, 4 рекорд шинэчлэгдэв

Олимпийг зохион байгуулагч Япон улс өчигдөр/2021.07.25/ наадмын хоёр дахь өдөр дөрвөн алтан медаль авч, багийн дүнгээр дэд байрт бичигдэж эхлэв. Тэдний дээр зургаан алтан медальтай Хятадын баг бичигдэж байна.

Олимпийн наадмын хоёр дахь өдөр скейтбордын спортын анхны тэмцээн болж Японы Юто Хоригомэ түрүүлж, олимпийн аврга болсон бол Абэ Үта, Абэ Хифүми нар олимпийн наадамд нэг өдөр, хоёр өөр төрөлд алтан медаль хүртсэн анхны ах дүүс болсон. Мөн Юүи Охаши усан сэлэлтийн төрөлд гэнэтийн бэлэг барьж түрүүлсэн.

Өмнөд Солонгосын байт харвааны тамирчин Ан Сан одоогоор хоёр алтан медаль хүртээд байна. Тэрбээр холимог баг болон эмэгтэй багийн төрөлд түрүүлжээ. Түүнд медалийн тоог дахин нэмэх боломж байгаа бөгөөд удахгүй эмэгтэй ганцаарчилсан төрөл эхэлнэ.

Одоогийн байдлаар 16 улс Токиогийн олимпоос алтан медаль хүртээд байна. Та бүхэнд өнөөдөр /2021.07.26/-ийн байдлаарх медалийн хүснэгтийг хүргэе.

  1. Хятад: 6 алт, 1 мөнгө, 4 хүрэл, нийт 11
  2. Япон: 5 алт, 1 мөнгө, 0 хүрэл, нийт 6
  3. АНУ: 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл, нийт 10
  4. Өмнөд Солонгос: 2 алт, 0 мөнгө, 3 хүрэл, нийт 5
  5. Орос: 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 7
  6. Итали: 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл, нийт 5
  7. Австрали: 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, нийт 3
  8. Франц: 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, нийт 3
  9. Унгар: 1 алт, 1 мөнгө, 0 хүрэл, нийт 2
  10. Тунис: 1 алт, 1 мөнгө, 0 хүрэл, нийт 2
  11. Австри: 1 алт, 0 мөнгө, 0 хүрэл, нийт 1
  12. Экуадор: 1 алт, 0 мөнгө, 0 хүрэл, нийт 1
  13. Иран: 1 алт, 0 мөнгө, 0 хүрэл, нийт 1
  14. Косово: 1 алт, 0 мөнгө, 0 хүрэл, нийт 1
  15. Тайланд: 1 алт, 0 мөнгө, 0 хүрэл, нийт 1
  16. Узбекистан: 1 алт, 0 мөнгө, 0 хүрэл, нийт 1

Харин Монгол Улс мепадийн тоогоор 36-т эрэмблэгдэж, нэг хүрэл, нийт 1 медалтай байна.

Монголтой адил Шинэ Зеланд, Словени, Швейцарь, Эстони, Израиль, Мексик зэрэг улсууд нэг хүрэл медальтай олимпийг үргэлжлүүлж байна.

Мөн олимпийн дөрвөн рекорд шинэчлэгдээд байна.

  1. Өмнөд Африкийн усан сэлэгч Татьана Шоенмакер эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтийн олимпийн рекордыг эвдэж, урьдчилсан шатанд нэг минут 4.82 секундын дотор зайгаа дуусгажээ.
  2. Хятадын хүндийн өргөлтийн тамирчин Хоу Цжихуй эмэгтэйчүүдийн -49 кг-ийн жинд 210 кг өргөж, олимпийн рекордыг эвдэж, алтан медаль хүртжээ.
  3. Оросын буудлагын тамирчин Виталина Бацарашикина эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд 240.3 оноо авч, олимпийн рекордын эвдэж, алтан медаль хүртжээ.
  4. Хятадын буудлагын тамирчин Ян Чиан эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд 251.8 оноо авч, олимпийн рекорд эвдэн алтан медаль хүртжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж