АНУ-ын шигшээ олимпийн эхний учраагаа ялж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Токио 2020

АНУ-ын шигшээ олимпийн эхний учраагаа ялж чадсангүй

АНУ-ын шигшээ олимпийн эхний учраагаа ялж чадсангүй

Олимпийн наадмын хамгийн үзүүштэй спортуудын нэг болох сагсан бөмбөгийн тоглолтууд өнөөдөр/2021.07.25/ явагдлаа. Энэ өдрийн хамгийн сонирхол татсан тоглолт Франц болон АНУ-ын шигшээ багуудын хооронд өрнөв. Аваргаа хамгаалагч Кевин Дюрант, Дамиан Лиллард, Девин Бүүкер нарын эсрэг Руди Гобер, Николас Батум, Эван Фурнье нар тоглолоо.

Тоглолтын эхний хагасыг АНУ-ын баг хошуучилж, гуравдугаар үетэй золгосон. Харин гуравдугаар үед Францын залуучууд илүү тоглож, онооны зөрүүг багасган улмаар илүү гарав. Ялангуяа Эван Фурнье уламжлал ёсоор шигшээ багтаа сайн тоглолтыг үзүүлж, 28 оноо аван бүх тоглогчдыг тэргүүлжээ. Түүнд Руди Гобер 14 оноогоор, Нандо де Коло 13 оноогоор тусалсан.

Харин эсрэг талаас дөрвөн тоглогч нь 10 болон түүнээс дээш оноо авсан бөгөөд саяхан NBA-ийн аварга болсон Жрү Холидэй багийн нөхдөө тэргүүлж, 18 оноо авсан байна. Гэвч хожил Францын талд байж, тэд эхний тойрогтоо хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа.

АНУ-ын шигшээ баг 2004 оны олимпоос хойш анх удаа нээлтийн тоглолтондоо хожигдлоо. Тэд дараагийн тоглолтоо ирэх Лхагва гаригт Ираны эсрэг хийх бол Францын шигшээ мөн тус өдөр Чехийн эсрэг тоглоно.

Сонирхуулахад, энэхүү тоглолтын завсарлагааны үеэр Япончуудын бүтээсэн робот чөлөөт шидэлт, гурван онооны шидэлт, талбай төвөөс шидсэн шидэлтээ бүгдийг нь амжилттай болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж