"Циркийн урлагаар суралцаж буй хүүхдүүдийн эрх хөндөгдөж байна" | News.MN

"Циркийн урлагаар суралцаж буй хүүхдүүдийн эрх хөндөгдөж байна"

"Циркийн урлагаар суралцаж буй хүүхдүүдийн эрх хөндөгдөж байна"

"Циркийн урлагаар суралцаж буй хүүхдүүдийн эрх хөндөгдөж байна"

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан долдугаар сарын 23-нд Монгол Улсын консерваторийн багш нартай дахин уулзаж, сургуулийн газар дээр барилга барихгүй гэдгийг мэдэгдсэн. Үүний улмаас циркийн сургуулийн сурагчид бэлтгэл хийх заалгүй, 100 орчим хүүхдийн хүсэл мөрөөдөл, сурах эрх хөндөгдөж байгааг багш нар хэлж байна. Маргаан дагуулаад буй уг асуудлаар талуудын байр суурийг хүргэе.


“ЦИРКИЙН СУРГУУЛИЙГ БАРЬЦААЛЖ, БҮТ БАРИХЫГ ЭСЭРГҮҮЦСЭН”

Монгол Улсын гавьяат багш М.ЗОРИГТ: 

-Монгол Улсын консерваторийн багш нар халдвар хамгааллын дэглэмээ сахиж, дахин цуглахгүй. Консерваторийн хашаанд барилга барьж өгөхдөө өөр барилгаар барьцаалсан учраас л багш, ажилчид эсэргүүцсэн. Манай сургуультай огт хамааралгүй Боловсролын үнэлгээний төвийн барилгыг барихыг эсэргүүцсэн. Тэрнээс биш 650 хүүхдийн сургууль барьж өгөхийг огт эсэргүүцээгүй. Бидний зүгээс циркийн сургуулийг аль болох сургалтын байртай байлгахыг хүсч байгаа. Сургуулийнхаа газраас алдаж, өөр барилга бариулж болохгүй шүү дээ.

Боловсролын үнэлгээний төв барихын тулд циркийн сургуулийг барьцаалсан учраас эсэргүүцсэн. Цаг нь ирэхээр циркийнхэн маань ойлгоно байх. Улсын циркийн асуудалд улсаас анхаарна биз.

"БИД САЛБАР ЯАМАНДАА ДАХИН ХАНДАНА"

Циркийн сургуулийн багш, найруулагч Ю.ГЭРЭЛБААТАР:

-Монгол Улсын консерваторийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилгыг барьж, заалны хэсгийг нь авч, хоёр тэрбум төгрөгөөр хүчитгэж, циркийн сургуулийн үйл ажиллагааг дэмжие гэсэн. Консерваторийн ерөнхий боловсролын сургууулийн барилга ашиглалтаас гараад 20 жил болж байна. Тиймээс 650 хүүхдийн багтаамжтай сургууль барьж өгье гэсэн. Улсын төсөв хүндрэлтэй байна шүү дээ. Өнгөрсөн 50, 60 жил консерваторийн хашааны хойно юу ч байгаагүй. Хэдэн хогийн сав л байдаг байсан. Хүүхдүүд тэнд гүйлдэх зав ч гардаггүй. Сарын дараагаас л циркийн сургалтын заалыг барьж эхлэх байсан. Ирэх намар гэхэд шинэ зааландаа хичээлээ заах ёстой байсан. Олон жил яриад шийдэж чадаагүй асуудлыг шийдэх байлаа. Одоо циркийн сургуулийн 23, 24 дэх төгсөгчид цар тахал болон бэлтгэл хийх байргүйгээс хохирч байна. Циркийн сургалт явуулах байргүйгээс энэ мэргэжлээр суралцах хүүхдийн тоо жилээс жилд багасч байгаа.

Монголын циркийн урлаг дэлхийд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо циркийн урлагаар суралцаж буй 62 хүүхэд, намар шинээр элсэх хүүхдүүд одоо хаана хичээллэх вэ. Түр хорооныхон эдгээр хүүхдүүдийн эрх ашгийг яаж хамгаалах юм бэ. Одоо энэ асуудлыг дахин хөөцөлдөхөд таван жил шаардана. Энэ хугацаанд циркийн урлаг тэсч чадах уу. “Аса” циркийг нурааж, шоуны газар барьж байна. Гэрэлтүүлгийн төмөр карказ татаад, циркийн үзүүлбэр үзүүлэх боломжгүй болсон.

Консерваторийн хашаанд циркийн сургууль барих хуучин макет, зураг төсөл бий. Барилгыг нийтдээ 15 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан. Бидэнд салбар яамнаас хуучин циркийн сургуулийн газрыг консерваторийн нэр дээр шилжүүлье. Тэгээд Боловсролын үнэлгээний төвийн төсвөөс заалыг нь хасч, циркийн сургуулийн газар дээрээ заал барихаар болсон. Ингэхдээ соёлын өвд хамааралгүй өргөтгөлийн хэсгүүдийг нурааж, барих байсан юм. Харин консерваторийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилгыг барьж, 650 хүүхдийн сургуулийг барих байсан. Төсвийг ингэж зохицуулж, байр савтай болгох гэж байхад л эсэргүүцсээр байгаад гэрээг нь цуцлууллаа.

Бид салбар яамандаа дахин хандана. Шинэ циркийн сургуулийн байртай болох хүсэлтээ гаргана. Төсөв хүндрэлтэй үед бидний нөхцөл байдлыг ойлгож байгаа ч хүндрэлтэй юм гарч ирнэ. Тэгээд л төсөв нь жил жилээр хойшилно. Ямар ч байсан хуучин циркийн сургуулийн газар нь Монгол Улсын консерваторийн нэр дээр шилжиж байгаа нь сайшаалтай.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.49

tsirk n bhad zaaval hunii gazar deer bulaazaldaad yah geed bgaan. tsirkee buzaagaad l avaach dee.
Ter bagshiin tov geed boon turees oruulsan baishin bagshiin deediin tend bdag biz dee . terendee oorsdoo oroochee

Avatar

ruth 2021-07-26 197.211.58.68

Та бүхэндээ энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа тул танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахыг хүсч байгаа бөгөөд хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл т

Avatar

🇲🇳 2021-07-26 202.21.108.24

Монголын циркийн байрыг устгаж шоуны газар болгохыг зорьж байгаа н**ш этгээдүүд долоон уулын цаана далдын далд орсугай❗💀😱

Avatar

зочин 2021-07-26 103.57.92.23

Нийслэлд шинээр барилга барихгүй гэсэн шийдвэр гараа биз дээ.
Тэр циркийн сургуулиа заавал хотын төвд чихцэлдүүлж хэрүүл уруултай барилгүй,
Багахангай, Багануур, Налайх гээд дагуул хот болох газруудад барихгүй юү?
Юу нь хол байгаа юм? Автобусаар л яваад хүрдэг газар шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж