“294 сая төгрөгийн торгууль үндэслэлгүй, шүүхэд хандана”

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

“294 сая төгрөгийн торгууль үндэслэлгүй, шүүхэд хандана”

294 сая төгрөгийн торгууль үндэслэлгүй, шүүхэд хандана

294 сая төгрөгийн торгууль үндэслэлгүй, шүүхэд ханданаhttps://news.mn/r/2455982/

Posted by News.mn on Sunday, July 25, 2021

Өнгөрөгч долоо хоногт ШӨХТГ-аас шатахууны компаниудад шалгалт хийж нийт 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн.

Мөн шаардлага хангаагүй автобензин, дизелийн түлш нийлүүлсэн аж ахуй нэгжүүдийг зарласан. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг 28 аж ахуй нэгжийн агуулах, шатахуун түгээх станц, вагоноос автобензины 76 дээж авч шинжилжээ. Шинжилгээний үр дүнд 13 дээжид октаны тоо стандартад зааснаас их болон бага байжээ. Дээрх асуудлаар Монголын нефьт, хийн Үндэсний ассоциацын тэргүүн Д.Алтан-Очироос тодрууллаа.


-ШӨХТГ-аас өнгөрөгч долоо хоногт мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлд шаардлага хангаагүй автобензин, дизелийн түлш нийлүүлсэн аж ахуй нэгжүүдийг зарласан. Мэдэгдэлд дурдагдсанаар үндэсний томоохон аж үйлдвэрүүд багтсан байна лээ. Та бүхний зүгээс шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна уу?

-Манай төрийн бус байгууллага нь шатахуун борлуулж буй аж ахуй нэгжүүдийн нэгдсэн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага юм. Манай холбоонд өнөөдрийн байдлаар 40 гаруй аж ахуй нэгж гишүүнчлэлтэй байна.

Анх шалгалтын явц гуравдугаар сард эхэлсэн. Ингэхдээ компаниудын агуулах болон ШТС, ОХУ-аас орж ирж буй вагоноос гурван төрлийн дээж авсан. Үүнтэй холбоотой хариу гарч ШӨХТГ-аас мэдэгдэл хийсэн байдаг. Тухайн авсан дээжүүдийг хоёр төрлийн лабораторид өгсөн байна лээ. Гэтэл тухайн лабораторийн хариу зөрүүтэй гарсан. Иргэний нисэхийн лабораторид хийсэн дээжид тухайн үзүүлэлтүүд хэвийн байсан. Харин Ашигт малтмалын газрын лабораторийн дээжийн хариу өөр гарсан учраас түүний дагуу мэдэгдэл хийсэн байгаа юм.

Дээрх мэдэгдэл хийхээс өмнө Ассоциаци болон ААН-үүд уг асуудлыг эцэслэн шийдэгдээгүй маргаантай байхад олон нийтэд зарлах нь сөрөг нөлөө үүснэ гэдгийг ч албан бичгээр илэрхийлсэн. Гэсэн хэдий ч ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэвлэлийн хурал хийж олон нийтэд зарлалаа. Үүнд эргэлзээтэй зүйл хэд хэд бий.

-Тухайлбал, ямар эргэлзээ байв?

-Жишээ нь компаниудаас авсан дээжийг хоёр лабораторид шинжилгээ өгсөн байхад, хоёр лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй гарсан. Түүний дагуу аж ахуй нэгжүүдийг дуудаж ШӨТХГ-аас мэдүүлэг авсан. Компаниуд гуравдагч лабораторид тухайн дээжийг дахин шинжлүүлье гэхэд “Одоо шинжилгээнд өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Энэ мэтчилэн процедурын алдаа маш их байсан. Тиймээс ассоциацад хандсан аж ахуй нэгжүүд 294 сая төгрөгийн торгуулийг үндэслэлгүй гэж үзэн шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа.

Мөн Б.Бат-Эрдэнэ дарга мэдэгдэл хийхдээ хэлсэн юм. Монгол Улсад лабораторийн шинжилгээ нийт үзэх ёстой үзүүлэлт нь 17-18 төрлөөр үздэг. Гэтэл Монгол Улс 13-14-ийг үздэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсад итгэмжлэгдсэн лаборатори гэдэг нь Б.Бат-Эрдэнэ даргын зарлаж буйгаар автобензин дээр гэхэд актон тоо, дизелийн түлшид цетан тоо гэсэн үзүүлэлт хүрэхгүй байна хэмээн зарлаад байна. Гэтэл Монгол Улсын лаборатори олон улсад итгэмжлэлээ аваагүй байдаг. Нарийн гаргана гэдэг хэцүү л дээ.

ОХУ-аас орж ирж буй бүтээгдэхүүнийг вагоноос нь дээж авсан байгаа юм. Гэтэл ААН-үүдийн зарж буй бүтээгдэхүүн вагоноос авсан дээжтэй хариу нь яг адилхан гарч ирсэн. Өөрөөр хэлбэл ААН-үүд дээрээс нь ямар нэгэн хольц хийгээгүй. Гэхдээ Монгол Улс ОХУ-аас 90 гаруй хувийг импортоор авахдаа нэг газраас авдаг.

Хэвлэлийн бага хурал дээр зарлаж байсанчлан 2018 оноос евростандартыг үе шаттайгаар мөрдөх ёстой болсон байгаа. Стандартыг Монгол Улс баталсан ч хангамж нь нэг газраас хараат буюу тухайн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх боломжгүй. Авах боломжгүй байж дотооддоо өөрсдөө евро стандартыг мөрдөнө гээд байдаг. Тэгэхээр процедурын алдаатай шалгалтын талаарх мэдэгдэл хийсэн нь хариуцлагагүй үйлдэл юм.

Үүнээс шалтгаалан Монгол Улсын шатахууны хамгамжийг доголдуулах эрсдэл үүсч байна.

-Импортоор шатахуун оруулж ирэхэд гааль дээр мөн давхар шалгадаг биз дээ?

-ОХУ евро-5 дизель болон 95,98 гэсэн бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Экспортыг хязгаарлах түр журам батлах талаар мэдэгдэл ирчихсэн байдаг. Гэтэл Монгол Улс түүнийг өөр газраас хангах бололцоо нь маш хомс. ОХУ маш олон оронд шатахуун экспортлож байгаа. Тус орноос ирсэн бүтээгдэхүүн чанарын сертификаттай орж ирдэг. Үүнийг Гаалийн лаборатори хилээр орж ирэхэд нь шалгадаг. Өөрөөр хэлбэл шалгасны үндсэн дээр оруулж ирдэг. Гэтэл вагоноос нь авсан дээж нь өөр лабораторид шинжлүүлэхэд өөр дүн гарсан нь сонин.

ШАТАХУУН БОРЛУУЛАГЧИД 40 ГАРУЙ ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭСЭН

-Цаашдаа шатахууны үнэ нэмэгдэх үү. Энэ асуудал иргэдийн анхаарлын төвд байна?

-2021 оны нэгдүгээр сараас хойш олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ өссөн. Хорь гаруй ам.долларын ханштай байсан бүтээгдэхүүн одоогийн байдлаар 74 ам.доллар болтлоо өссөн буюу гурав дахин өссөн байна. Гэтэл Монгол Улсын хэмжээнд цар тахлын үед иргэдийн аж амьдрал ямар байгаа билээ. Үүнээс хамаараад Засгийн газраас ААН-үүдтэй тохиролцоо хийсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд компаниудаас “Шатахууны үнийг битгий нэмээч ээ, вакциныг 50-иас дээш хувь хүртэл үнийг нэмэхгүй” байхаар санал гаргасан. ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд улс орны байдал, эдийн засаг, ард түмний амьдрал хүнд байгаа үед Засгийн газрын саналыг хүлээн зөвшөөрсөн.

Тэр утгаараа зургадугаар сарыг дуустал шатахууныг 1450 төгрөгөөр худалдаалсан. Ингэснээр ААН-үүд зургаан сар гаруйн хугацаанд алдагдал хүлээлээ. Гаднаас авсан өртгөөсөө доогуур зарж байна. Ингэж алдагдалтай борлуулж байхад дээрээс нь ААН-үүдийг торгоно гэдэг нь учир дутагдалтай.

Цаашдаа ч гэсэн шатахууны үнэ хэвийн хэмжээнд очоогүй байна. Шатахууны үнийг ямар ч хүн тооцох боломжтой. Иргэдийн зүгээс хэдэн компаниуд нийлээд үнийг тогтоодог гэж ойлгодог боловч Монгол Улс Сингапурын олон улсын зах зээл дэх дундаж үнээр худалдан авдаг. Олон улсын биржийн дундаж үнэ байнгын зарлагдаж байдаг. Тэр дагуу ОХУ-ын Роснефттэй гэрээний дагуу сар бүрийн үнэ тогтоогдож байдаг.  Ямар татвар тогтоох нь хуулийн дагуу ил байдаг. Үнийн зөвлөл гэж бий. Энэ дагуу ААН-үүд бүтээгдэхүүний зардаг.

Дураараа үнэ нэмж зарах боломжгүй. Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Энэ утгаараа яам болон, харьяа агентлаг үнэд хяналт тавьдаг. Тиймээс цаашдаа дахиад нэмэгдэх магадлалтай. ААН-үүд таван сарын байдлаар 40 гаруй тэрбумын алдагдал хүлээсэн явж байна.

-Хуурамч шатахуун байдаг уу. Энэ тал дээр та юуг хэлэх вэ?

Монгол Улс үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл өгсөн байдаг. Гэтэл шатахууны үйлдвэр байгаа бил үү. Мэдээж газрын тосны орлох бүтээгдэхүүн бий. Түүнийг сүүлийн 4-5 жил оруулж ирж байгаа ААН байдаг. Монголд керосины хэрэглээ бага. Гэтэл түүнээс давсан керосин оруулж ирсэн байсан. Гэхдээ хуурамч гэх үү стандартын бус шатахуун, газрын тосны бүтээгдэхүүн зах зээл дээр бий. Үүнийг УИХ-дээр онцгой татварын хуультай болгож шийдэж байх шиг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж