Тойм: Нэгнийх нь багш гайхагдаж, нөгөөгийнх нь багш байсангүй

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Тойм: Нэгнийх нь багш гайхагдаж, нөгөөгийнх нь багш байсангүй

Тойм: Нэгнийх нь багш гайхагдаж, нөгөөгийнх нь багш байсангүй

Токио 2020 олимпийн наадмын албан ёсны хоёр дахь өдрийн тоймыг та бүхэндээ хүргэж байна.


Багшгүй ганцаардав

Буудлагын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн тэмцээнээр Монголын тамирчдын хоёр дахь өдөр эхэлсэн. Энэ төрөлд өрсөлдсөн Ц.Анударь 576 оноотой 9-р байр, О.Гүндэгмаа 568 оноотой 30-р байр эзлэв. Финалд 577 болон түүнээс дээш оноотой найман тамирчин шалгарсан.

Анхны олимпдоо оролцож, есдүгээр байр эзэлсэн Ц.Анударь тэмцээний дараа ярихдаа “Энэ удаагийн олимпод хүмүүс сайн буудлаа. Миний хувьд өөрийгөө сайн буудсан гэж бодож байна. Миний контрол ч нэлээн өндөр нэгдүгээрт явж байсан тамирчнаас нэг контрол дутуу байлаа. Сүүлийн 2,3 сумыг л алдчихлаа. Багшгүй явж байсныг ч хэлэх үү, өөрийгөө хэдэд явж байсныг харсангүй. Гараад ирсэн чинь л есдүгээр байраар таслуулчихсан байсан. Ер нь бол багштай явсан бол зүгээр байлаа. Намайг харж үлдэж байгаа хүн байгаа ч гэсэн багш онооны самбар хараад дуудаж гаргаж ирээд “За чи ингээд гайгүй ажиллаарай” гээд 10 оноорой гэхийн оронд сайн ажиллаарай гэдгийг минь хэлсэн байсан бол зүгээр л байлаа. Миний шүтдэг дэлхий, олимпийн аваргууд, том тамирчидтай хамт буудна гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улсын нэрийг өндөрт гаргах хүсэлтэй. Энэ удаагийн эхний төрөлдөө анхны олимп байсан болохоор туршлага дутчихлаа” хэмээн ярьсан.

МУГТ О.Гүндэгмаагийн багш МУГД Л.Ундралбат тухайн тэмцээн болсон газар толгой, үсээрээ гайхагдаж байхад Ц.Анударьд зааж зөвлөчих багш байгаагүй нь харамсалтай. Тэрбээр финалд шалгарахад ердөө нэгхэн оноо дутсан.

Эхлэл бүхэн амаргүй

Өчигдөр Итали, АНУ-ын багт ялагдаад байсан 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг өнөөдөр дахин хоёр тоглолт хийсэн. Япон болон Оросын эсрэг хийсэн хоёр тоглолтдоо мөн л хоёр дараалан ялагдав. Гэхдээ тэдний хувьд тэмцээн дуусаагүй. Маргааш Румын, Францын багуудтай, нөгөөдөр Хятадын багтай гэсэн гурван тоглолт үлдсэн.

Хэдийгээр дөрөв хожигдсон ч гэсэн Монголчууд 3х3 багтаа буруу өгөхгүй байгаа. Олимпод оролцож буй Монголын анхны баг учир туршлага сууж, дараа дараагийн тэмцээндээ илүү сайн оролцоорой хэмээн суугаа. Монголын багийн гол тоглогчдын нэг Э.Чимэддолгор хугархай хуруутай ч шүд зуун тоглосоор байна.

Токиод цаг агаар салхигүй тогтуун байлаа

Нэг салхилвал -66 кг-д түрүүлэх ч боломжтой гэж байсан Ё.Басхүүгийн хувьд хоёр дараалан харамсалтайгаар ялагдал хүлээв. Ялангуяа Мануэль Ломбардогийн эсрэг нэмэлт цагт вазари үнэлгээ авсан ч шүүгчид бичлэг ухраан үзэж, түүнийг өрсөлдөгчийнхөө хөлөнд хүрсэн хэмээн гурав дахь торгуулийг нь өгсөн. Ё.Басхүү өөрөө ч итгэж ядан ордноос гарах замдаа бичлэгээ үзэн зогссон. Гэвч эцсийн шийдвэрийг шүүгчид л гаргана. Тэд зөв гэж бодсоноо л хийнэ. Харин эмэгтэй -52 кг-ийн жинд өрсөлдсөн Л.Сосорбарам хоёрдугаар тойрогтоо Швейцарийн Фабьен Кочертой барилдаж, цаг дуусч байхад туршлага дутаж ялагдаж хүлээсэн.

“Та бүхнийхээ итгэлийг алдсанд уучлаарай”

Өчигдөр Э.Цэндбаатар ялалт байгуулж, боксчдынхоо эхлэлийг сайхан тавьсан. Өнөөдөр ч гэсэн энэ буухиаг Б.Чинзориг үргэлжлүүлнэ гэж олон хүн хүлээж байсан. Гэвч тэрбээр Узбекистаны Эльнур Абдураимовтой тулалдаж, шүүгчдийн саналаар ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэрбээр тулааныхаа дараа “Хэлэх үг олдохгүй байна. Үнэхээр харамсалтай байна. Уучлаарай л гэж хэлье. Тактик бэлдэж гарч ирсэн боловч хоёрдугаар үед бага зэрэг тактикаа хэрэгжүүлж чадахгүй алдчихлаа гэж хэлмээр байна. Та бүхнийхээ итгэлийг алдсанд уучлаарай” гэв.

Холбоотой мэдээ

3×3: Монголын баг дөрөв дараалан хожигдлоо

3×3: Монголын баг дөрөв дараалан хожигдлоо

Холбоотой мэдээ

Ц.Анударь: Багштай байсан бол зүгээр байлаа

Ц.Анударь: Багштай байсан бол зүгээр байлаа

Холбоотой мэдээ

Б.Чинзориг: Уучлаарай л гэж хэлье

Б.Чинзориг: Уучлаарай л гэж хэлье

Холбоотой мэдээ

Жүдо: Ё.Басхүү торгуулиар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

Жүдо: Ё.Басхүү торгуулиар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж