Бөмбөрцгийн бөхчүүд ах дүү хоёрыг зогсоож дийлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Токио 2020

Бөмбөрцгийн бөхчүүд ах дүү хоёрыг зогсоож дийлсэнгүй

Бөмбөрцгийн бөхчүүд ах дүү хоёрыг зогсоож дийлсэнгүй

Олимпийн жүдо бөхийн хоёр дахь өдрийн барилдаанууд явагдаж дууслаа.

Эрэгтэй -66 кг-ийн жинд Японы тамирчин, дэлхийн хошой аварга Абэ Хифүми түрүүллээ. Өдгөө 23 настай тэрбээр шөвгийн наймд Монголын Ё.Басхүүг, хагас шигшээд Бразилын Даниел Карниныг, финалд Гүржийн Важа Маргвелашвилиг тус тус ялж, олимпийн аварга болов. Хүрэл медалийг Өмнөд Солонгосын Ан Баул болон Бразилын Даниел Карнин нар хүртжээ.

Эмэгтэй -52 кг-ийн жинд Абэ Хифүмигийн дүү Японы тамирчин, дэлхийн хошой аварга Абэ Үта түрүүллээ. Өдгөө 21 настай тэрбээр шөвгийн наймд Их Британийн Челси Жайлесыг, хагас шигшээд Италийн Одетте Жиуффридаг, финалд Францын Амандин Бюшарыг тус тус ялж, олимпийн аварга болов. Хүрэл медалийг Их Британийн Челси Жайлес болон Италийн Одетте Жиуффрида нар хүртжээ.

Алтан медаль хүртсэн Абэ Үта “Сүүлийн дөрвөн жил би олимпод барилдахын төлөө их хичээсэн. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаадаа баяртай байна. Бюшар бол миний хүчтэй өрсөлдөгч. Би түүнийг хүндэлдэг. Эцэст нь түүнийг ялсандаа баяртай байна” гэжээ.

Ийнхүү ах дүү хоёр нэг өдөр олимпийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандууллаа.

Японы спортын түүхэн ах дүү хоёр олимпийн аварга болсон анхны тохиолдол энэ болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
212
ЗөвЗөв
26
ГайхмаарГайхмаар
14
ХөөрхөнХөөрхөн
12
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж