Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Никай, М.Хаяши нартай уулзав | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Никай, М.Хаяши нартай уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Никай, М.Хаяши нартай уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Никай, М.Хаяши нартай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы нөлөө бүхий улс төрч, эрх баригч Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяши нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцов.

Т.Никай, М.Хаяши тэргүүтэй Японы парламент дахь найрамдлын бүлгийн гишүүд Монгол, Японы харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлээд ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны хамтын ажиллагааг нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олон нийт, соёл, аялал жуулчлалын салбарт улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн ойн хүрээнд хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар ярилцав.

Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг түшиглэн дагуул хот, эдийн засаг, мэдээллийн технологи, аялал жуулчлалын бүс байгуулах, хүрэн нүүрснээс ус төрөгч гаргах технологийг нэвтрүүлэх чиглэлд Монгол, Японы хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хау-г нэвтрүүлэх боломж харагдаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, мал аж ахуйг түшиглэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн нийслэл хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын төсөлд Японы хувийн хэвшлийг оролцоосой хэмээн хүсч байгаагаа илэрхийлэв. Боловсролын салбар, нэн ялангуяа мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчин бэлтгэх асуудлыг чухалчилж байгааг мөн онцлов. ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай Монгол, Японы харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Ирэх онд тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх манай талын саналыг японы тал талархан хүлээн авав.

Л.Оюун-Эрдэнэ ирэх онд болох дипломат харилцааны 50 жилийн ойгоор хоёр талаас улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл болсон 50 шилдэг залуусыг харилцан илгээж, солилцооны арга хэмжээ зохион байгуулах санал гаргаж дэмжигдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-07-25 197.211.58.61

Бөөрөө мөнгөөр ​​зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-07-25 202.9.46.174

Mongoldoo hurdan irj lalriin corona horiogoo tsutslaache

Avatar

Зочин 2021-07-25 192.82.78.206

Байнга төр засгийг муулж, гүжирдэж таашаал авдаг цөөн балмадууд байх аж. Хүн дүрстэй зэрлэгүүд ард түмний санал авч чадаагүйдээ хорсоно. Байгалийн баялаг зэрэг ард түмний үнэт зүйлийг хулгайлсныг нь буцааж авсанд хорсоно.Ажил хэргийн айлчлалыг хүртэл гутаана, нэг нөхөр гуйлгачин гэж байнга зүхнэ, олигархийн авираа гэж..

Avatar

Зочин 2021-07-25 103.80.210.183

хамаг японыг залхаагаад ирэх байна

Avatar

Зочин 2021-07-25 202.21.113.58

дахиад л мөнгө гуйж явнуу гэсэн царай хаха

Avatar

хэнтиин 3 мангар 2021-07-25 66.181.160.10

овоохой оюунэрдэнэ хэнтиид шавардсан 2 тэрбумын оромжоор 400сая жуулчин хүлээн авна японоор зугаалж цагаа барахын оронд багабанди мхег н гантулга гаалиин авилгалын уут батболдын хошингор ачлалт нарыг зайлуул зориг чинь дутна нямдоржииг хусвал ардын баатар өгье монголд 67% санал авсан хүрэлсүх сайхан унтаж байна даа сайд байхдаа ч иим байлаа монголчууд үнэхээр тэнэгиин дээд юм

Avatar

Зочин 2021-07-25 103.57.92.130

хурдны зам, Богдхан төмөр замын төсөлд Японы компаниудыг оролцуулвал зардал маш өндөр гарна. Тёхнологи өндөр багтаамжтай төслүүдэд л оролцуул. Зам. Төмөр замыг өөрсдөө барьвал хямд болно

Avatar

Tor 2021-07-25 192.82.77.75

Ene Ork iig khyleej avsan khyn bna uu? Deed tyvshnii! Khelkheldsen khulgaich nar yaj uls ornoo dampuuruulj bgaag Japan uud sain medej bgaa! Tiim archaagyi, ugsaa garval yaduu, khogiin karmanii khulgaichaas dor novshnuudtai gar barij dooshoo orokh Japan khyn gej bkhgyi bkhaa! Gesnees manai aguu ilbechon alkhimich Jenko g er ni Japanuud khyleej avsan uu? Es zyitei , ooriigoo khyndeldeg Japan khyn bol manai khulgaich nariin salkhin dooguur ni ch garakhgyi dee! Mongoliin uls torch gej yadarsan

Avatar

Гуйлгачин хүүрнүүд 2021-07-25 66.181.181.240

Эх орноо ядууруулж арчаагүй царай гаргаж олон улсын бөгсийг долоож бгаа арчаагүй гөлөгнүүд дээр нь тэр олимпод орж бгаа тамирчидын багш дасгалжуулагч нартай барьцаж үлдээсэн тэнэг нохойнууд

Avatar

Зочин 2021-07-25 192.82.72.210

ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙД НАР БҮГД Л ГУЙЛГАЧИЛЖ БАЙСАН ТЭГХЭЭР АРД ИРГЭД БИД Л ӨӨРСДӨӨ ХИЧЭЭЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ МЭТ НЭГ Л ИХ АРДЧИЛАЛ ЯРЬСАН ЯДАРСАН ЗҮДЭРСНЭЭ ГАЙХСАН ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН НЭГ ТИЙМ ХӨГИЙН ИРГЭД БООЛЧИХООД БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЗАСАГ МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ ЭНЭНЭЭС ИЛҮҮ ЯМАР ХАЛАМЖ ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ НААДМЫГ ЦУЦЛА ГЭЭД Л ТАЛБАЙГААР ГҮЙЛДЭЭД БАЙСАН СУУГУУЛ ИРГЭД БАРЫГ НЬ ЧӨЛӨӨЛӨӨД ӨГХӨӨР ТӨРӨЛ АРИЛЖСАН МЭТ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА БИЗДЭЭ ХӨГИЙН АРД ТҮМЭН БАЙХАД ЯМАРЧ ЕРӨНХИЙ САЙД ИНГЭЖ Я

Avatar

Tor 2021-07-25 192.82.77.75

Arduid yugaa khulgailaad bnaa? s** chini nam dagaj amia zogoodo mankuurt uu? Oyuka ni zailbal ami ni tasrakh geed bna uu? Muu yum modon ulaatai gej! Ene uls oron mash khurdnaar uruudaj bna? 5 j

Avatar

Зочин 2021-07-25 202.126.89.33

ЕС гуйлга гуйсаар л явна уу? Тэр Ши жинпин энийг харчаад хилээ нээхээ болилоо гэж аашлах вий дээ. Оюук минь Япончуудаас царай алдаж байж ХКН-н дургvйг хvргээд сvvлд нь уучлаарай болж шившиг болов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж