Буриад харваач олимпоос мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Буриад харваач олимпоос мөнгөн медаль хүртлээ

Буриад харваач олимпоос мөнгөн медаль хүртлээ

Токио 2020 олимпийн байт харвааны эмэгтэй багийн төрөл өнөөдөр/2021.07.25/ явагдлаа. Финалын шатанд Орос болон Өмнөд Солонгосын баг тамирчид учраа таарч, 6-0 гэсэн харьцаатай Өмнөд Солонгосын бүсгүйчүүд итгэл төгс ялалт байгуулан, олимпийн алтан медаль хүртэв. Мөнгөн медаль хүртсэн Оросын багт Светлана Гомбоева хэмээх Буриад бүсгүй багтсан. Харин хүрэл медалийн төлөө Герман болон Беларусийн баг тамирчид таарч, Герман 5-1 гэсэн харьцаатай яллаа.

Өмнөд Солонгос одоогийн байдлаар байт харвааны хоёр төрөлд түрүүлээд байна. Тэд эмэгтэй багийн төрлөөс гадна холимог хосын төрөлд түрүүлсэн юм. Хамгийн гайхалтай нь, Өмнөд Солонгосын байт харвааны эмэгтэй шигшээ баг 1988 оны Сөүлийн олимпоос хойш есөн олимп дараалан энэ төрөлд түрүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж