Аваргуудад халгаатай Токиогийн олимп

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Токио 2020

Аваргуудад халгаатай Токиогийн олимп

Токиогийн олимп аваргаа хамгаалагч нарт халгаатай болж байна. Зарим аваргууд бэртлийн улмаас нэрээ татаж байхад зарим нь эхний шатандаа бүдэрлээ.

Өнөөдөр/2021.07.25/ олимпийн хоёр удаагийн аварга Их Британийн тениисчин Энди Маррей гуяны арын жижиг шөрмөсний улмаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Хэдийгээр тэрбээр ганцаарчилсан төрөлд оролцохгүй ч хосын төрөлд өрсөлдөх гэнэ. Түүний гуя хоёр тэмцээний ачаалал дийлэхгүй учир нэгт нь оролцох шийдвэрийг гаргажээ.

Маррей хийсэн мэдэгдэлдээ “Тэмцээнээс нэрээ татаж байгаадаа бухимдалтай байна. Гэхдээ эмч нарын баг маань намайг хоёр төрөлд оролцохыг эсэргүүцсэн. Тиймээс би маш хүнд шийдвэр гаргаж, ганцаарчилсан төрлөөс нэрээ татаж, хосын төрөлд Жотой хамт оролцохоор боллоо” гэжээ.

Маррей 2012 болон 2016 онуудын олимпийн ганцаарчилсан төрөлд түрүүлж байсан.

Олимпийн хоёр удаагийн таеквондогийн аварга Жэйд Жонс эхний тойрогтоо дүрвэгсдийн багийн тамирчин Кимиа Ализадед ялагдаж, хүнд байдалд оров. Жонсын хувьд гурав дараалан олимпод түрүүлсэн анхны Британи эмэгтэй тамирчин болно гэж зорьж байсан бүтэлгүйтлээ. 2016 оны олимпийн хүрэл медальт Ализаде аваргыг 16-12 гэсэн харьцаатай ялж, дараагийн шатанд шалгарчээ.

Хэрэв Ализаде финалд хүрч чадвал Жонс түүнийг даган хүрэл медалийн төлөө тулалдах боломжтой.

Эхний тулаандаа ялагдсан ганц аварга нь Жэйд Жонс биш ээ. Түүнээс гадна 2016 оны олимпийн жүдогийн аварга Косовогийн Майлинда Кельминди эхний барилдаанаа Унгарын Река Папптай хийж, харамсалтайгаар ялагдан, тэмцээнээ өндөрлүүлсэн.

Мөн мэргэжлийн теннисний эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгч Австралийн тамирчин Эшлэй Барти ганцаарчилсан төрлийн эхний тойрогтоо Испанийн Сара Соррибэ Тормод ялагдаж, тэмцээнээ дуусгав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж