Монгол сурагчид олон улсын олимпиадуудад тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Монгол сурагчид олон улсын олимпиадуудад тэргүүллээ

Монгол сурагчид олон улсын олимпиадуудад тэргүүллээ

Олон улсын олимпиадад оролцож байгаа Монгол Улсын сурагчдын баг өндөр амжилт гаргасан талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна.

Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва улсад болж, Монгол Улсын хоёр сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон юм.

Энэ онд монголын сурагчид олон улсын таван олимпиадад оролцоод байна. Цар тахлын үе тул сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж үндэсний сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гурван олимпиадын дараа буюу одоогийн байдлаар монгол сурагчид хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, гурван тусгай байр эзлээд байгаа юм.

Үүнээс гадна Португал улсын Лиссабон хотноо зохиогдсон Олон улсын биологийн 32-р олимпиадад Монгол Улсын дөрвөн сурагч амжилттай оролцож, Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч Э.Бодьхүү, нэгдүгээр сургуулийн 11-р ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ. Халуун баяр хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж