Олимпийн боксын тулааныг Монгол шүүгчид дэнсэлж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Олимпийн боксын тулааныг Монгол шүүгчид дэнсэлж байна

Олимпийн боксын тулааныг Монгол шүүгчид дэнсэлж байна

Токио-2020 олимпийн боксын тэмцээнийг Монгол Улсын хоёр шүүгч дэнслэн шүүж байгааг боксын холбоо онцоллоо. Тодруулбал, AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны гурван од буюу олимпийн зэрэглэлийн шүүгч, ОУХМ Ц.Цогтгэрэл /эмэгтэй/, олимпийн зэрэглэлийн шүүгч О.Мандахбаяр /эрэгтэй/ нар ажиллаж байна.

Олимпийн наадамд боксын шүүгчээр ажиллаж буй Монгол эмэгтэй Ц.Цогтгэрэл одоогоос сарын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар төрийн дээд одон Алтан гадас одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан бөгөөд тив, дэлхийн болон олон улсын томоохон тэмцээнийг амжилттай шүүж байсан туршлагатай шүүгч.

Харин Токиогийн олимпийн шүүгчээр сонгогдсон О.Мандахбаярын хувьд түүний аав Р.Отгонбаяр 1982 онд Германд болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж Монголын боксчдын анхны дэлхийн медальтан тамирчин билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж