Монголыг Чингис хаанаар, Украиныг Чернобылээр илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Монголыг Чингис хаанаар, Украиныг Чернобылээр илэрхийлжээ

Монголыг Чингис хаанаар, Украиныг Чернобылээр илэрхийлжээ

Токио 2020 зуны олимпийн наадмын нээлтийн ёслолыг шууд дамжуулсан Өмнөд Солонгосын "MBC" телевиз улс орнуудын баг тамирчдыг танилцуулахдаа тухайн улс бүрийн онцлогийг илэрхийлсэн гэрэл зургийг хавсаргажээ.

Ингэхдээ Монголын баг тамирчдыг гарч ирэхэд Чингис хааны хөргийг үзүүлсэн бол Британичуудыг таницуулахдаа Хатан хааны хөрөг, Италичуудыг пицца, Норвегийн тамирчдыг салмон загас зэргийн зургийг хавсаргаж танилцуулсан байна.

Харин Украины тамирчдыг гарч ирэхэд  цөмийн дэлбэрэлт болсон Чернобылийн станцын зургийг, Хайти улсын багийг жагсахад бослого үймээний зургийг үзүүлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Мөн Сирийн тамирчдыг жагсахад “10 жил иргэний дайн болж байгаа орон” хэмээн тайлбарласан байна. Хайти улсын Ерөнхийлөгч саяхан зэвсэгт этгээдүүдэд алагдсан билээ.

Цахим сүлжээнд "MBC" телевизийн зохисгүй "алдаа"-г ихэд шүүмжилж байгаа тул тус телевизийн зүгээс уучлалт гуйсан мэдэгдэл гаргажээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж