Энэ удаагийн Токиогийн олимпийн хөтөлбөрт шинээр багтсан спортууын нэг бол скейтборд. Өнөөдөр/2021.07.25/ тус спортын тэмцээн Ариаке Урбан хүрээлэнд зохион байгуулагдаж, Японы тамирчин Хоригомэ Юто 37.18 оноогоор түрүүлж, Бразилын тамирчин Келвин Хоефлер 36.15 оноогоор мөнгөн медаль, АНУ-ын тамирчин Жаггер Итон 35.35 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ.
Маргааш/2021.07.26/ эмэгтэйчүүдийн финалын шат явагдана.
2016 онд скейтборд, бейсбол, софтбол, каратэ, сөрфин, спорт авиралт зэрэг спортуудыг Токио 2020 олимпийн хөтөлбөрт багтаах шийдвэр гаргасан билээ. Олимпийн анхны тэмцээнд нийт 80 тамирчин оролцсон аж.
Скейтбордын төрөлд түрүүлж, олимпийн анхны аварга болсон Хоригомэ “NHK”-д өгсөн ярилцлагадаа “Энгийн зүйл гэдгийг нь мэдэж байгаа ч үнэхээр баяртай байна. Дотроо их стресстэж байсан ч шилдэг үзүүлбэрүүдээ үзүүлж чадлаа” хэмээн ярьжээ.
Холбоотой мэдээ