Орогнол хүссэн Мьянмар хөлбөмбөгч Японд үлдэнэ | News.MN

Орогнол хүссэн Мьянмар хөлбөмбөгч Японд үлдэнэ

Орогнол хүссэн Мьянмар хөлбөмбөгч Японд үлдэнэ

Орогнол хүссэн Мьянмар хөлбөмбөгч Японд үлдэнэ

Японоос орогнол хүссэн  Мьянмарын үндэсний хөлбөмбөгийн багийн хаалгач Пяе Лян Аун Ёкохамагийн хөлбөмбөгийн клубт дадлагажигчаар элссэн талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр Японы хөлбөмбөгийн лигийн “YSCC Yokohama” клубт тоглохоор болсон байна.

Өдгөө 27 настай хаалгач тус улсад зургаан сарын хугацаанд амьдарч, ажиллах виз аваад байгаа бөгөөд тавдугаар сард Японд ирсэн юм.

Пяе Лян Аун тавдугаар сарын сүүлээр Япон, Мьянмарын хооронд  болсон тэмцээний эхэнд Мьянмарын төрийн дуулал эгшиглэх үеэр “Бид шударга ёсыг хүсч байна”  гэх үгийг англиар гарын гурван хуруун дээрээ бичиж, өргөж байв.

Энэ ёслолыг Мьянмарт цэргийн эргэлтийг эсэргүүцэгчид хэрэглэдэг.

Мьянмарын баг зургадугаар сарын дундуур буцах үеэр тэр Осака дахь Кансай нисэх онгоцны буудлын цагаачлалын албад хандан, тус ёслолыг үйлдсэний төлөө амь нас нь аюулд орж болзошгүй тул тус улсад үлдэх хүсэлт тавьж, улмаар орогнол хүссэн ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-25 202.21.107.88

ийм урвагч нусыг араас чинь мөхдөж ирээд л нухна шүү дээ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж