Орос анхны алтан медалиа хүртэж, Чайковский эгшиглэв | News.MN

Орос анхны алтан медалиа хүртэж, Чайковский эгшиглэв

Токио 2020

Орос анхны алтан медалиа хүртэж, Чайковский эгшиглэв

Орос анхны алтан медалиа хүртэж, Чайковский эгшиглэв

Токиогийн олимпод төрийн дуулал, далбаагаа ашиглах эрхгүй болсон Оросын баг тамирчид өнөөдөр/2021.07.25/ анхны алтан медалиа хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдсөн Виталина Бацарашкина 240.3 оноо аван олимпийн рекордыг шинэчилж, алтан медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг Болгарын тамирчин Антоанета Костадинова, хүрэл медалийг Хятадын Жиан Раншин тус тус хүртэв.

Харамсалтай нь, Виталина Бацарашкина алтан медаль гардах үеэрээ төрийн дууллаа сонссонгүй. Харин оронд нь суут Пётр Чайковскийгийн найрал хөгжимтэй төгөлдөр хуурын нэгдүгээр концерт эгшиглэв.

Төрийн дууллаас гадна Оросын баг тамирчид "Оросын олимпийн хороо" гэх нэрэн дор жагссан.

Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Оросын төрийг зохион байгуулалттайгаар тамирчдынхаа допингийн хариуг нуудаг, сольдог, хэрэглүүлдэг гэж буруутган 2019 онд дөрвөн жилийн хориг тавьсан билээ.

Оросын баг тамирчид одоогоор нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл хүртсэн амжилттай багийн дүнгээр Хятад, Япон, АНУ-ын ард дөрөвдүгээрт бичигдэж байна.

Токио 2020 олимпоос улсынхаа анхны медалийг хүртсэн Виталина Бацарашкинагийн төрөлд О.Гүндэгмаа болон Ц.Анударь нар өрсөлдсөн боловч шигшээ шатанд шалгарч чадаагүй юм. Өдгөө 24 настай Орос бүсгүйн хувьд 2016 оны олимпоос мөнгөн медаль хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-25 202.126.88.184

Орс ах нар одо эрхбиш Допинггүй оролцож бга бх гж найди;)

Avatar

Tulga 2021-07-25 202.126.89.24

Molodets

Avatar

зочин 2021-07-25 103.57.92.23

МОЛОДЕЦ РЕБЯТА МОЛОДЕЦ.

Avatar

Заагч 2021-07-25 202.9.46.85

Орос мандаж хог вирус тараагч хятад вирустэйгээ Монголд шургалсан хог вирус данжаадуудтайгаа тамдаа тонилно.

Avatar

Зочин 2021-07-25 192.82.93.16

Сайн бна. Допингоо цэгцлээд улсынхаа далбааг өргөөрэй

Avatar

Зочин 2021-07-25 107.127.39.41

Путин байгаа цагт допингийн асуудал хэзээ ч цэгцрэхгүй

Avatar

Зочин 2021-07-25 202.126.90.81

үхсэн хятад гэж, цэвэр улс төр үзэл баримтлалын зөрчилдөөн шүү ОХУ г яаж ч чадахгүй болж ирхээрээ Олимпын хороо ингэж увайгүй бүр Гитлэрийн үеээс ч увайгүй хулчийж байгаа асуудал Гитлерийн герман ч цагтаа олимпд тугаа мандуулж байсан

Avatar

Иргэн 2021-07-25 1.242.213.64

Чи Монголоо олигтой цэгцлэхэд тусалчих дараа нь Путинтэй тэрсэлд чи хар амиа бодсон юу ч чадахгүй нусан б** бгаа даа

Avatar

Зочин 2021-07-25 66.181.176.170

Шударга тэр дотроо шүүгчийн нөлөө байхгүй буудлагын тэмцээнд яах гэж Орос үндэстэнг 76,104,170,247 яагаад доромжилч байгаа юм вэ? Муухай бүхэн өөрт чинь халтай.

Avatar

Бат 2021-07-25 76.104.170.247

Хулмас үнэртүүлсэн өмхий оросуудын тухай ярих бичих үзүүлэх шаардлагагүй. Чингис Бат хаан нарт цуслуулж байснаа түүхэнд тод бичээд үлдээсэнд хорсдог болтой

Avatar

Зочин 2021-07-25 192.82.89.176

hurliiz novshuud l ingej soliordog doo.. shanxi muj ruugaa zailaarai novshoo.

Avatar

Иргэн 2021-07-25 1.242.213.64

Өмхий шивэрээ арилгачихаад хүн муу л Оросууд чамтай чамгүй агуу гүрэн

Avatar

Зочин 2021-07-25 68.100.237.110

Гүндэгмаа ичээчээ !!!

Avatar

Зочин 2021-07-25 202.126.88.160

Олимпод оролцож буй гавьяатай хүнийг ингэж бичиж буйдаа чи өөрөө ичээч ээ, зөв ч бичиж чадахгүй, жинхэнэ гараа!

Avatar

Зочин 2021-07-25 203.91.115.47

Олимпийн үзэл санаа хаана байна. Орон бүр нэг тугийн дор нэгдэж эв нэгдэл энхтайвныг эрхэмлэх ёстой байтал улстөржиж орон орноор нь ялгавралах бодлого барьж байгаа ОУОХ тарвал таарна. Олимп гэж шал хэрэггүй наадам болжээ.

Avatar

Зочин 2021-07-25 107.127.39.41

Оросууд 2008-8-08 ны өдөр Бээжингийн Олимпийн наадам нээлтээ хтйж байх тэр өдөр Гүржийн эсрэг халдан түрэмгийлж байлаав шүү дээ….наад гоё үгээ мангад-орос ах нартаа хэлээд нэг үз дээ….цусаа холиулна биз

Avatar

Зочин 2021-07-25 202.126.90.81

чиний яанкууд одоо ч афганбг авс болгож байгаа шүү

Avatar

зочин 2021-07-25 192.82.76.205

Оросууд мундаг юмаа. Бахархах ч зүйлтэй. Аугаа Чайковскийг эгшиглүүлээд л

Avatar

Зочин 2021-07-25 107.127.39.41

Нэр ч үгүй,далбаа ч үгүй,төрийн дуулал ч үгүй…..ИХ ТАМ НЕТУ-нууд

Avatar

Иргэн 2021-07-25 1.242.213.64

Рос гэсэн үг ороод л бна чи санаа зоволтгүй Монгол орондоо зүрх сэтгэлээ зориул чамтай чамгүй агуу улс болно үхэр ээ

Avatar

Зочин 2021-07-25 192.82.85.56

хэнийг нь мэдээд байгаа юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж