Токиогийн цаг агаар тамирчдыг туйлдуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токиогийн цаг агаар тамирчдыг туйлдуулж байна

Токиогийн цаг агаар тамирчдыг туйлдуулж байна

Токиогийн олимп үзэгчдийн нүдийг баясгаж, чихийг мялаасан, ярих зүйлтэй сайхан өрнөж байгаа хэдий ч Япон дахь цаг агаар тамирчдыг туйлдуулж байгаа аж.

Мэргэжлийн талбайн теннисний дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жокович Боливийн Хуго Деллиенийг 6-2, 6-2 гэсэн харьцаатай ялсныхаа дараа Японы цаг агаарыг “харгис” байна гэжээ. Түүнээс гадна Оросын теннисчин Даниил Медведев тоглолтын дундуур сэрүүцэхийн тулд зөөврийн агааржуулагч ашиглаж байна.

Медведев өчигдөр/2021.07.24/ Казахстаны Александр Бубликийг 6-4, 7-6 гэсэн харьцаатай ялсныхаа дараа цаг агаарын талаар ярихдаа “Би өмнө нь хэзээ ч ийм халуун газар байж үзсэнгүй” гэжээ.

Харин Новак Жокович “Тоглоход үнэхээр хэцүү байна. Бусад тамирчидтай уулзахад тэд ч гэсэн амьдралдаа ийм халуунд байж үзээгүй гэсэн. Үнэхээр халуун, бүгчим, теннисний талбай доороос халуунаар төөнөж байна. Салхи ч алга. Өмнөх өдрүүдэд гайгүй салхитай, сэрүүцэж болж байлаа. Гэтэл өнөөдөр бол үнэхээр халуун байна. Гэхдээ ийм нөхцөлд тоглож, хожсондоо баяртай байна” хэмээн ярьжээ.

"CNN" агентлагийн мэдээлж буйгаар өчигдөр Токио орчмын бүс нутагт +34 цельсийн градус байжээ.

Өдгөө 34 настай Жокович энэ жил үнэхээр гайхалтай формтой байгаа бөгөөд одоогоор Австралийн нээлттэй тэмцээн, Францын нээлттэй тэмцээн, Уимбледон зэрэг гурван мэйжор тэмцээнд түрүүлээд байна. Хэрэв тэрбээр энэ онд олимпийн алтан медаль хүртэж, АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлж чадвал нэг жилийн хугацаанд таван том тэмцээнд түрүүлж “Алтан Гранд Слам” хүртсэн анхны эрэгтэй тамирчин болно.

Саяхан Оросын байт харвааны тамирчин, Буриад гаралтай Светлана Гомбоева гадаа талбайд тэмцээнд оролцож байх үеэрээ халууцаж, муужирч унасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж