БХ-ын сайд Г.Сайханбаяр Уэнди Шерманыг хүлээн авч уулзлаа | News.MN

БХ-ын сайд Г.Сайханбаяр Уэнди Шерманыг хүлээн авч уулзлаа

БХ-ын сайд Г.Сайханбаяр Уэнди Шерманыг хүлээн авч уулзлаа

БХ-ын сайд Г.Сайханбаяр Уэнди Шерманыг хүлээн авч уулзлаа

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг 2021 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Батлан Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзав. Уулзалтад Монголын талаас ЗХЖШ–ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, БХЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески, Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ф.Лью болон албаны бусад хүмүүс оролцов.

Сайд Г.Сайханбаяр Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөрш АНУ-тай батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, бүс нутаг, дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэгт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэх зорилго, хүчин чармайлтын талаар танилцуулж, АНУ-ын Төрийн департаментаас дэмжин ажиллахыг хүслээ.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай У.Шерман Монгол Улсын Засгийн газар мэргэжлийн ур чадвар, эр зоригоороо гайхагддаг цэрэг эрсээ дэлхий нийтийн энх тайвны үйл хэрэгт илгээж, үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Америк орон болон АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархав. Түүнчлэн Монгол цэргүүдийн НҮБ, дэлхий дахины тогтвортой байдлыг хангахад нэгдэх үйлс, хүчин чармайлтад аль болох хэрэгцээтэй цагт нь дэмжлэг үзүүлэх эрмэлзэлтэй байдгаа илэрхийлэв.

Хатагтай У.Шерман Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн төлөөлөлтэй уулзаж, талархал илэрхийлэв.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-07-25 197.211.58.61

Бөөрөө мөнгөөр ​​зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-07-25 66.181.178.195

Энэ яйзгир авгай чинь Монголыг Оросын эсрэг хийж байгаа геополитикийн дайндаа татан оруулах бэлтгэлийг хийж яваа юм ш дээ. Шинэ онгоцны буудлыг ийм зориулалтаар барьсан юм. АНУ 5 нэмэх 1 төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр 5 нь " дундад азийн тэнэг 5" буюу Казахстан, Киргизстан, Узбекстан, Тажикстан, Туркменистан юм. АНУ энэ " тэнэг 5" – ыг Оросын эсрэг турхирах төсөлөө хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ таван улсад хяналтгүйгээр хүрэн хамгийн дөт зам нь Монгол бйаригдсан шинэ онгоцны буудал юм.

Avatar

Зочин 2021-07-25 202.21.113.238

he he okino toi yah geed irsen chin nogooh n bhgui balarch bn aa

Avatar

zochin 2021-07-25 64.119.23.216

Ingej uulzaj yariltsaj baih n tumen zuv.

Avatar

Зочин 2021-07-25 103.26.194.162

Зиаа!! Наад хашир хатагтай чинь нэг л эвгүй юманд шахах гээд бн даа!!?? Юу хийж БХ сайдтай уулзах хэрэг гардаг бн аа!!?? Юу гээл Афганд үүрэг гүйцэтгэсэн энтрийг дурдаад унав!!?? Америкуудтай хамтарч ажиллаж байгаад Талибуудтай өстөн болсон баахан афгануудыг орогнуулах талын л юм бодоод байх шиг ээ!!

Avatar

Зочин 2021-07-25 66.181.181.176

Бүс нутагт цэргийн хүчээ байнга нэмэгдүүлдэг улс орон байсаар байна. Монголд зэр зэвсэгтээ зарцуулах мөнгө хэрэгтэй шүү сайдаа.

Avatar

ИРГЭН 2021-07-25 202.9.46.73

АНУ МОНГОЛЫН УРВАГЧИД, АВИЛГАЧДЫГ МАНАЙ ТАЛД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ НЬ АВИЛГАТАЙ ХИЙХ ТЭМЦЭЛД АЙЛЧЛАЛААС ИЛҮҮ ИХ ТУС ХҮРГЭХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ.

Avatar

Soliotoi 2021-07-25 108.53.177.147

yum shig bichih yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж