“Орон нутагт наадам хийх шийдвэр гаргаагүй”

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

“Орон нутагт наадам хийх шийдвэр гаргаагүй”

“Орон нутагт наадам хийх шийдвэр гаргаагүй”

Монголын үндэсний бөхийн холбоо фэйсбүүк хуудсаараа дамжуулан бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулах, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулах шийдвэр гарсан гэж мэдээлсэн. Энэ талаар Улсын онцгой комиссоос тодруулахад "УОК-ын энэ хуралдаанд санал орж ирсэн. Гэхдээ наадам хийнэ гэсэн шийдвэр гаргаагүй.  Гадна талбайд тэмцээн хийх асуудлыг тухайн орон нутгийн халдварын нөхцөл байдлаас хамаараад аймаг, нийслэлийн Засаг дарга нарт онцгой комиссоороо шийдвэрлэх чиглэлийг УОК-оос өгсөн" гэх мэдээллийг өгөв.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд улсын болон бүсийн хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах спортын тэмцээнийг зөвхөн тухайн орон нутгийн хүрээнд зохион байгуулах эсэх асуудлыг аймаг, нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсныг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн. Тэгвэл бөхийн холбооны зүгээс фэйсбүүк хуудастаа байршуулсан мэдээлэлдээ Ерөнхий сайдаас Онцгой комисст өгсөн чиглэлийн дагуу уг саналаа хүргүүлсэн гэсэн байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж