Финалд 577 болон түүнээс дээш оноотой найман тамирчин шалгарсан. Ердөө ганцхан оноогоор Ц.Анударь финалд шалгарах боломжгүй болсон юм.
Анхны олимпдоо оролцож, есдүгээр байр эзэлсэн Ц.Анударь:
-Энэ удаагийн олимпод хүмүүс сайн буудлаа. Миний хувьд өөрийгөө сайн буудсан гэж бодож байна. Миний контрол ч нэлээн өндөр нэгдүгээрт явж байсан тамирчнаас нэг контрол дутуу байлаа. Сүүлийн 2,3 сумыг л алдчихлаа. Багшгүй явж байсныг ч хэлэх үү, өөрийгөө хэдэд явж байсныг харсангүй. Гараад ирсэн чинь л есдүгээр байраар таслуулчихсан байсан. Ер нь бол багштай явсан бол зүгээр байлаа. Намайг харж үлдэж байгаа хүн байгаа ч гэсэн багш онооны самбар хараад дуудаж гаргаж ирээд “За чи ингээд гайгүй ажиллаарай” гээд 10 оноорой гэхийн оронд сайн ажиллаарай гэдгийг минь хэлсэн байсан бол зүгээр л байлаа. Миний шүтдэг дэлхий, олимпийн аваргууд, том тамирчидтай хамт буудна гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улсын нэрийг өндөрт гаргах хүсэлтэй. Энэ удаагийн эхний төрөлдөө анхны олимп байсан болохоор туршлага дутчихлаа.
Гэхдээ түүний хувьд тэмцээн дуусаагүй. Тэрбээр Э.Даваахүүтэй хамт холимог багийн төрөлд өрсөлдөнө. Ц.Анударь ярихдаа"Э.Даваахүү ах бид хоёр дундаж буудалтаа хийхэд л финалд шалгарах боломжтой" гэв.
Холбоотой мэдээ