Жүдо: Ё.Басхүү торгуулиар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Токио 2020

Жүдо: Ё.Басхүү торгуулиар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

Жүдо: Ё.Басхүү торгуулиар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

Ё.Басхүү дагах барилдаанаа Италийн Мануэль Ломбардогийн эсрэг хийж, торгуулиар ялагдлаа. Угтаа Ё.Басхүү нэмэлт цагт оноо авсан ч хөлд хүрсэн гэх шалтгаанаар гурав дахь торгуулиа авч, тэмцээнээ өндөрлүүллээ.


13:40

Ё.БАСХҮҮ ЯЛАГДАЖ, ДАГАХ БАРИЛДААН ХИЙХ БОЛОВ

Шөвгийн наймд дэлхийн хошой аварга Японы Абэ Хифүмитай барилдсан Ё.Басхүү ялагдал хүлээн, дагах барилдаан хийх боллоо. Тэрбээр дагах барилдаанаа Италийн Мануэль Ломбардотой хийнэ.


13:04

Ё.БАСХҮҮ ШӨВГИЙН НАЙМД АБЭ ХИФҮМИТЭЙ ТААРЛАА

Эхний тойрогтоо гоц мөргөсөн Ё.Басхүү хоёрдугаар тойрогтоо Беларусийн Дмитрий Миньковтой барилдаж, ялалт байгууллаа. Ийнхүү тэрбээр шөвгийн наймд Японы Абэ Хифүмитай барилдахаар боллоо.


12:10

Л.СОСОРБАРАМ ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ

Л.Сосорбарам хоёрдугаар тойргийн барилдаанаа Швейцарийн Фабиенне Кошертой хийж, харамсалтайгаар ялагдлаа.


10:48

Л.СОСОРБАРАМ ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА

Л.Сосорбарам эхний тойрогтоо Узбекистаны Диёра Келдиёороватай барилдаж, давлаа.

Тэрбээр дараагийн тойрогтоо Швейцарийн Фабиенне Кошертай барилдана. Барилдаан 11.52 цагаас явагдана.


09:52

Ё.БАСХҮҮ, Л.СОСОРБАРАМ НАР ӨНӨӨДӨР БАРИЛДАНА

Олимпийн наадмын эмэгтэй -52 кг болон эрэгтэй -66 кг-ийн барилдаанууд/2021.07.25/ өнөөдөр явагдах хуваарьтай. Эдгээр төрлүүдэд улсаа төлөөлөн Ё.Басхүү, Л.Сосорбарам нар барилдана.

  • Эмэгтэй -52 кг

Анхны олимпдоо зодоглох гэж буй Л.Сосорбарам эхний тойрогтоо Узбекистаны Диёра Келдиёороватай таарсан.

  • Эрэгтэй -66 кг

В хэсэгт багтсан Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөсөн. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Беларусийн Дмитри Минку болон Катарын Аюуб Элидрисси нарын хэн ялсантай нь барилдах болно. Харин хэсгийн аваргын төлөө шалгарвал Японы Абэ Хифүмитай барилдах боломжтой.

Л.Сосорбарам 10.42 цагт барилдах бол Ё.Басхүү 11.38 цагт барилдах товтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж