Дэлхий даяар энэ сарын 23-ны байдлаар “Covid-19”-ийн эсрэг 3.79 тэрбум гаруй тун вакцин хийгдсэн талаар Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээлжээ. Үүнээс Хятад улс хамгийн олон буюу 1.51 тэрбум гаруй тун вакцин тарьсан бол 423.4 сая тун вакцин хийгээд буй Энэтхэг хоёрдугаарт жагсаж байна.
Мөн АНУ-д 339.7 сая, Бразилд 130 сая, Германд 88.4 сая, Их Британид 83.2 сая, Японд 73.9 сая, Францад 67.6 сая, Туркт 64.8 сая тунг тус тус тарьжээ. "Our World in Data" цахим хуудасны мэдээллээр, дэлхийн хүн амын 26.9 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 13.5 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна.
Дэлхийн хэмжээнд өдөрт дунджаар 30.62 сая тун вакциныг тарьж байгаа бол бага орлоготой орнуудын иргэдийн ердөө 1.1 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ. "Covid-19" цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 193.1 сая гаруй тохиолдол илэрч, халдварын улмаас 4.1 сая гаруй хүн нас бараад байна.
Эх сурвалж: Our world in data
Холбоотой мэдээ