Үерээс болж Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлажээ | News.MN

Үерээс болж Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлажээ

Үерээс болж Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлажээ

Үерээс болж Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлажээ

Өмнөговь аймгийн нутагт усархаг бороо ихээр орж, зам талбай, орон сууцны хонгилуудын давхарт үер буусан байна. Иймд Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автозамын хөвөөгөөр үер их хэмжээгээр орж эвдрэл гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул өчигдрөөс /2021.7.24/ тус автозамыг тодорхойгүй хугацаагаар түр хаажээ.

Төвийн болон бусад автозам, шороон замаар суудлын тэрэг болон мотоциклтэй иргэд зорчихгүй байхыг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Мөн автомашин, мотоцикл шавар усанд суусан дуудлага ихээр ирж байгаа учир иргэд та бүхэн хулгайн замаар зорчиж эд хөрөнгө, амь насаа эрсдэлд учруулахгүй байх нь зүйтэй.

Гадаргын усны судалгааны хэлтсээс мэдээлснээр, цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс хамааран гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-25 192.82.75.116

Манай говь халуун орон Диваажин болох нигууртай, түүнийг нь х***а, японууд мэдчихээд хандраад байнаа даа

Avatar

РАВДАН 2021-07-25 66.181.161.45

ГОВЬД ЖИЛ ДАРААЛАН ҮЕР БУУХ БОЛТУГАЙ! ГОВЬД УСАНД ЖИВЖ ҮХВЭЛ ГӨӨМӨН БУЯНТАЙ САЙХАН ҮХЭЛД ТООЦОГДНО ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж