АНУ 50 жилийн түүхэнд анх удаа олимпийн эхний өдөр медальгүй хоцров | News.MN

АНУ 50 жилийн түүхэнд анх удаа олимпийн эхний өдөр медальгүй хоцров

Токио 2020

АНУ 50 жилийн түүхэнд анх удаа олимпийн эхний өдөр медальгүй хоцров

АНУ 50 жилийн түүхэнд анх удаа олимпийн эхний өдөр медальгүй хоцров

АНУ-ын шигшээ баг 1972 оноос хойш анх удаа зуны олимпийн наадмын эхний өдрийг  нэг ч медальгүй өнгөрөөлөө хэмээн тус улсын хэвлэлүүд онцолжээ. Хамгийн сүүлд 1972 оны Мюнхений олимпийн эхний өдөр буюу 50 жилийн өмнө АНУ-ын баг ганц медаль авч байгаагүй аж.

“Токио 2020” олимпийн наадмын эхний өдөр буюу 11 багц медалийн төлөөх тэмцээнүүд болж өндөрлөсөн. Үе үеийн олимпийн наадамд олон хүний бүрэлдэхүүнтэй оролцдог АНУ-ын баг тамирчид энэ өдөр хөнгөн атлетик, дугуй, байт харваа, гар буу, урт буу зэрэг спортын таван төрөлд хүчээ сорьсон ч аль төрөлд медаль хүртэж чадаагүй байна.

Байт харвааны холимог хосын төрөлд өрсөлдсөн тус улсын тамирчид болох Брэди Эллисон /чансаагаараа дэлхийд 1-т эрэмбэлэгддэг/ болон МакКэнзи Браун нар тэмцээний эхний үе дээрээ хожигдсондоо итгэж чадахгүй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-25 202.179.27.243

tsagiin zuruu agaar nuluulnu l duu. yalna gedeg hen negniig yalagduulna gesen ug.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж