АНУ-ын шигшээ баг 1972 оноос хойш анх удаа зуны олимпийн наадмын эхний өдрийг нэг ч медальгүй өнгөрөөлөө хэмээн тус улсын хэвлэлүүд онцолжээ. Хамгийн сүүлд 1972 оны Мюнхений олимпийн эхний өдөр буюу 50 жилийн өмнө АНУ-ын баг ганц медаль авч байгаагүй аж.
“Токио 2020” олимпийн наадмын эхний өдөр буюу 11 багц медалийн төлөөх тэмцээнүүд болж өндөрлөсөн. Үе үеийн олимпийн наадамд олон хүний бүрэлдэхүүнтэй оролцдог АНУ-ын баг тамирчид энэ өдөр хөнгөн атлетик, дугуй, байт харваа, гар буу, урт буу зэрэг спортын таван төрөлд хүчээ сорьсон ч аль төрөлд медаль хүртэж чадаагүй байна.
Байт харвааны холимог хосын төрөлд өрсөлдсөн тус улсын тамирчид болох Брэди Эллисон /чансаагаараа дэлхийд 1-т эрэмбэлэгддэг/ болон МакКэнзи Браун нар тэмцээний эхний үе дээрээ хожигдсондоо итгэж чадахгүй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: USA Today
Холбоотой мэдээ