3×3: Монголын баг дөрөв дараалан хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2021.07.25-нд нийтлэгдсэн

Токио 2020

3×3: Монголын баг дөрөв дараалан хожигдлоо

3×3: Монголын баг дөрөв дараалан хожигдлоо

13:15

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ Оросын багтай хэсгийн дөрөв дэх тоглолтоо хийж, 21-5 гэсэн харьцаатай хожигдлоо. Өчигдөр Итали, АНУ-д хожигдоод байсан тэд өнөөдөр Япон, Орост мөн хожигдож, дөрөв дараалан ялагдлыг амсав.


09:40

3X3: МОНГОЛЫН БАГ ЯПОНД ЯЛАГДЛАА

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг хэсгийн шатны гурав дахь тоглолтоо Японы эсрэг хийж, 19-10 гэсэн харьцаатай ялагдлаа. Монголын баг ийнхүү гурван хожигдолтой болж, Японы баг хоёр хожил, нэг ялагдалтай болов.

Монгол багийн спортын түүхэнд анх удаа олимпод оролцож буй нь өөрөө том амжилт билээ. Тэд дөрөв дэх тоглолтоо Оросын эсрэг 13.00 цагаас хийнэ.


08:32

3Х3: МОНГОЛЫН ЭСРЭГ ЯПОН

Олимпийн 3х3 сагсан бөмбөгийн хоёр дахь өдрийн тоглолтууд өнөөдөр/2021.07.25/ эхэлж байна. Тун удахгүй 09.15 цагаас Монголын эмэгтэй шигшээ баг эзэн орон Японы шигшээ багтай тоглох хуваарьтай.

Японы эмэгтэй шигшээ багийн хувьд өчигдөр Румын улсын шигшээг ялж, Оросын шигшээд ялагдсан. Харин Монголын баг Итали болон АНУ-д ялагдсан.

Японтой тоглосны дараа өнөөдөр 13.00 цагаас Монголын баг Оросын багтай тоглох болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
16
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж