Токиогийн олимпийн хамгийн залуу тамирчин ялагдав

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токиогийн олимпийн хамгийн залуу тамирчин ялагдав

Токиогийн олимпийн хамгийн залуу тамирчин ялагдав

11 настайдаа олимпийн эрх авч, 12 настайдаа Токиогийн олимпод оролцож, энэ наадмын хамгийн залуу тамирчнаар нэрлэгдсэн Хенд Заза өнөөдөр/2021.07.24/ эхний тоглолт хийжээ. Сири улсаа төлөөлөн оролцож буй тэрбээр ширээний теннисний эмэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд Австрийн 39 настай тамирчин Лиу Жиатай тааран тоглож, дөрвөн ээлжийн тоглолтод 4-0 гэсэн харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн аж.

Түүнийг ялсан Лиу Жиа тоглолтын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Залуу байхдаа ялагдахад жоохон ичмээр байдаг гэдгийг хүн бүр мэдэх байх. Өчигдөр би охиндоо ‘Ээж нь чамаас хоёр насаар эгч охинтой тоглох болно’ гэж хэлж хэлэхэд тэр ‘Та тэгвэл хожигдчих’ гэсэн шүү. Би хариуд нь охиндоо ‘Ээжийгээ битгий дарамтлаарай’ гэж хариулсан” хэмээн ярьжээ.

Заза охин ирээдүйд олимп, дэлхийн аварга болохыг мөрөөддөг ч эмч эсвэл хуульч мэргэжилтэй болох хүсэлтэй гэнэ. Анхны олимпдоо оролцсон Заза “Сүүлийн таван жилийн турш их зүйл үзлээ. Эх оронд минь дайн болж, олимп цуцлагдсан гээд их л хэцүү байлаа. Гэхдээ би бууж өгөхийг хүсээгүй. Өөр шигээ амьдрал туулж буй хүмүүст мессеж хүргэхийг зорилоо. Мөрөөдлийнхөө төлөө тэмц, илүү их хичээ, хичнээн хэцүү зүйл тулгарсан ч эцэст нь чи зорилгодоо хүрэх болно” гэжээ.

Хенд Заза өнгөрсөн онд Йордан улсын Амман хотод зохион байгуулагдсан олимпийн эрхийн тэмцээний шигшээ тоглолтод Ливан улсын 42 настай Сахакиантай учраа таарч 4:3-ийн харьцаатай ялж эрхээ авсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж