Токио 2020 олимпийн наадмын боксын спортын тулаанууд өнөөдөр/2021.07.24/ эхэллээ. Энэ өдөр Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй 57 кг-ийн жинд МУГТ Э.Цэндбаатар Кенийн тамирчин Ник Окоттой тулалдан, 3-2 гэсэн харьцаатай ялалт байгууллаа.
Э.Цэндбаатар долдугаар сарын 28-ны 18:06 цагт ээлжит тулаанаа Вьетнамын тамирчин Нгүэн Ван Дуонгийн эсрэг хийнэ.
Монгол дараах тамирчид ирэх өдрүүдэд тулаанаа хийнэ.
• Эрэгтэй 63 кг Б.Чинзориг эхний шатандаа Узбекистаны 27 настай Эльнур Абдураимовтой таарлаа.
• Эмэгтэй 75 кг Олимпод оролцож буй Монголын анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргал эхний шатандаа Их Британийн Лорен Прайстай таарлаа.
Холбоотой мэдээ