Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн замыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн замыг хаалаа

Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн замыг хаалаа

Даланзадгад – Улаанбаатар чиглэлийн автозамын хөвөөгөөр ус үер их хэмжээгээр орж эвдрэл гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус автозамыг тодорхойгүй хугацаагаар түр хааж байгааг тус Өмнөговь аймгийн онцгой комиссоос мэдээлж байна. Мөн Даланзадгад – Номгон, Ханбогд – Баян-Овоо чиглэлийн шилэн кабельд гэмтэл гарч Номгон, Баян-Овоо сумдын бүх сүлжээ унаад байна.

Тус аймгийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч шинээр далан шуудууны ажил хийгдсэний үр дүнд уулнаас бууж байгаа их хэмжээний ус аймгийн төвийн хойд талаар урсаж байгаа аж. Гэвч усархаг борооны улмаас үерийн түвшин нэмэгдэж, барилга байгууламж айл өрхүүд усанд автах, замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин мотоцикл шавар усанд суух, цахилгаан болон шугам сүлжээний гэмтэл, хөрсний нуралт зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал нэмэгдэж байна.

Мөн үерийн улмаас айлуудын гэр рүү ус орсон, зам сэтэрсэн, нурсан, бохирын шугам цөмөрсөн, төвийн автозамууд усанд автсан байна. Иргэдийг байдал хүндэрсэн тохиолдолд харьяа багийнхаа онцгой байдлын мэргэжилтэндээ хандах, гэрээсээ аль болох гарахгүй байх, үерийн улмаас орон гэртээ орох боломжгүй болсон иргэдийг НХҮГ-ын сувиллын байр болон Политехникийн коллежийн байранд өрөө бэлтгэж түр байрлуулах байраар хангаж байна гэж тус аймгийн албаны хүмүүс мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж