Даланзадгад – Улаанбаатар чиглэлийн автозамын хөвөөгөөр ус үер их хэмжээгээр орж эвдрэл гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус автозамыг тодорхойгүй хугацаагаар түр хааж байгааг тус Өмнөговь аймгийн онцгой комиссоос мэдээлж байна. Мөн Даланзадгад – Номгон, Ханбогд – Баян-Овоо чиглэлийн шилэн кабельд гэмтэл гарч Номгон, Баян-Овоо сумдын бүх сүлжээ унаад байна.
Тус аймгийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч шинээр далан шуудууны ажил хийгдсэний үр дүнд уулнаас бууж байгаа их хэмжээний ус аймгийн төвийн хойд талаар урсаж байгаа аж. Гэвч усархаг борооны улмаас үерийн түвшин нэмэгдэж, барилга байгууламж айл өрхүүд усанд автах, замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин мотоцикл шавар усанд суух, цахилгаан болон шугам сүлжээний гэмтэл, хөрсний нуралт зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал нэмэгдэж байна.
Холбоотой мэдээ