Монголын хоёр эмэгтэй шүүгч Олимпийн тэмцээнүүдийг шүүж байна | News.MN

Монголын хоёр эмэгтэй шүүгч Олимпийн тэмцээнүүдийг шүүж байна

Токио 2020

Монголын хоёр эмэгтэй шүүгч Олимпийн тэмцээнүүдийг шүүж байна

Монголын хоёр эмэгтэй шүүгч Олимпийн тэмцээнүүдийг шүүж байна

НЭМЭЛТ:

Олимпийн хүндийн өргөлтийн эмэгтэй 49 кг-ийн тэмцээн өнөөдөр явагдаж, аваргууддаа тодрууллаа. Хэдийгээр Монголын тамирчид өрсөлдөөгүй ч монгол шүүгч Л.Одгэрэл финалын шатыг шүүжээ. Харин энэхүү төрөлд Хятадын тамирчин Хоу Зжихуй 210 кг өргөж, олимпийн рекордыг шинэчлэн алтан медаль хүртсэн бол Энэтхэгийн тамирчин Чану Саихом Мирабаи 202 кг өргөж мөнгөн медаль, Индонезийн Уинди Кантика Аиза 194 кг өргөж хүрэл медаль тус тус хүртжээ.


Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийг зарласны дунд Монгол Улсаас тус холбооны дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсан. Ийнхүү тэрбээр өдгөө Токио хотноо үргэлжилж буй олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүж байна.

 Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болсон юм. Тэрбээр Энхцэцэг нь 1997 оноос хойш жүдогийн спорттой амьдралаа холбож яваа, жүдогийн шүүгч.

Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа. Хэдийгээр тэрбээр 2020 оны гуравхан тэмцээнийг шүүж оролцсон ч түүний чансаа хэвээр хадгалагдсан нь мэргэжлийн ур чадвар, шударга шүүлттэй нь холбоотой биз ээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сэтгүүлч ээ 2021-07-24 202.179.25.89

өглөө байт харваан дээр монгол охин шүүгч хийгээд зогсож байна лээ

Avatar

Зочин 2021-07-24 66.181.184.176

Манай ахмад гавьяатай шvvгч аниа нарынхаа буруу замаар орчихгvй л байгаасай!

Avatar

Зочин 2021-07-24 66.181.161.8

Мундаг мундаг!! Амжилт хүсье!!!

Avatar

b 2021-07-24 103.80.211.207

БОДВОЛ ЦАЛИН ӨНДӨР БАЙДАГ БАЙХ ДАА

Avatar

Зочин 2021-07-24 202.21.108.156

ДАНДАА МӨНГӨ

Avatar

Зочин 2021-07-24 103.136.254.8

Чи бодвол нөгөө халамжийн мөнгөөр амь зууж өдөр хоногийг аргацаадаг архины хамааралтай нөхөр байх тэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж