МУГТ М.Уранцэцэг олимпийн хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

Токио 2020

МУГТ М.Уранцэцэг олимпийн хүрэл медаль хүртлээ

МУГТ М.Уранцэцэг олимпийн хүрэл медаль хүртлээ

НЭМЭЛТ:

МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалын Катарина Костатай барилдаж, ялалт байгууллаа. Ийнхүү Монгол Улс Токио 2020 олимпийн наадмаас анхны медалиа хүртэж байна. Мөн М.Уранцэцэг эцсийн эцэст хүсэн хүлээсэн олимпийн медалиа хүртэж, авч үзээгүй медальгүй болов.

 


МУГТ М.Уранцэцэг хагас шигшээ шатны барилдаанаа Косовогийн Дистриа Красникийн эсрэг хийж, харамсалтайгаар ялагдлаа. Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө Португалын Катарина Костатай барилдана.

М.Уранцэцэг 17:16 цагаас барилдана.

Нөгөө хүрэл медалийн төлөө Украины Дариа Билодид, Шира Ришони нар учраа таарав. Харин энэхүү жингийн аваргын төлөө Японы Фүна Тонаки болон Дистриа Красники нар барилдахаар боллоо.


Медалийн цуглуулгад нь ганцхан олимпийн медаль л дутуу байгаа МУГТ М.Уранцэцэг амьдралынхаа хамгийн чухал барилдааныг өнөөдөр/2021.07.24/ 16:25 цагт хийх гэж байна. Чухал гэдгийн учир тэрбээр өмнө нь хэзээ ч олимпийн мөнгөн медалийн төлөө шалгарч байгаагүй. 2012 онд анхны олимпдоо оролцож, шөвгийн наймаас хасагдаж байсан бол 2016 онд Риод хүрэл медалийн төлөө Японы Ами Кондод ялагдаж байв.

МУГТ М.Уранцэцэг энэ удаагийн Токиогийн олимпод өрсөлдөгч нараа дандаа цэвэр ялаад байна. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Чилийн Мари Ди Варгасыг, шөвгийн наймд Израилийн Шира Ришониг тус тус ялж, В хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарсан.

Тэрбээр өмнө хэзээ ч хэсгээ тэргүүлэн олимпийн наадмын хагас шигшээд шалгарч байгаагүй.

Өдгөө 31 настай М.Уранцэцэг мөнгөн медалийн төлөө Косовогийн Дистриа Красникитай барилдана. Мэргэжилтнүүд, сонирхогчдын таамаглаж байснаар хагас шигшээд М.Уранцэцэг, Дистриа Красники, Украины Дариа Билодид, Японы Фүна Тонаки гэсэн жингийнхээ чансааг тэргүүлэгч дөрвөн шалгарлаа. Аль нь ч олимпийн аварга болохыг таамаглашгүй.

М.Уранцэцэг Токиогийн олимпод түрүүлж, мөрөөдлөө биелүүлснийхээ дараа хувийн амьдралдаа анхаарал тавих хүсэлтэй.

Жүдо бөхийн -48 кг-ийн шигшээ барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ. М.Уранцэцэг 16:25 цагт барилдана гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж