Транссибирийн төмөр замын гүүр нурж, галт тэрэгний хөдөлгөөн зогслоо | News.MN

Транссибирийн төмөр замын гүүр нурж, галт тэрэгний хөдөлгөөн зогслоо

Транссибирийн төмөр замын гүүр нурж, галт тэрэгний хөдөлгөөн зогслоо

Posted by Ulemjee Ubtz on Friday, July 23, 2021

Долдугаар сарын 22-23-нд шилжих шөнө ОХУ-ын Өвөрбайгалийн төмөр замын Кунгэ-Укурой  өртөөдийн хооронд  их хэмжээний аадар бороо орсны улмаас  Ареда голын төмөр замын гүүр  нурж, галт тэрэгний хөдөлгөөн бүрэн зогсчээ.. Азаар гүүр үерийн усанд угаагдаж нурсныг илрүүлж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосны ачаар осол гарч хүний амь нас хохироогүй байна.

Алс дорнод, Өвөр байгалийг оросын томоохон хотуудтай холбодог Транссибирийн төмөр замын энэхүү гүүрийг яаралтай сэргээн засварлаж төмөр замын хөдөлгөөнийг нээх үүргийг  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүдтэй хийсэн шуурхай зөвлөгөөний үеэр өгчээ.

ОХУ-ын Онцгой байдлын сайд, “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал нар хоёроос гурван хоногт хос төмөр замын эхний шугамыг нээхээр, хоёр дах замыг тав хоногийн дотор ажилд оруулахаар ажиллаж байгаагаа Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдсэн байна.

Одоогоор гүүрийг сэргээн босгох ажилд 200 гаран хүн, хүнд машин механизмууд 24 цагийн турш ажиллаж байна.

"Оросын төмөр замууд" НХН-ийн шуурхай штаб төмөр замын зорчигч болон ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулах шуурхай  арга хэмжээ авч байна.

Эхний ээлжинд Алс дорнодын чиглэлд галт тэргээр зорчиж явсан 615 зорчигчийг онгоцоор Хабаровск руу тээвэрлэх, түргэн муудах хүнсний ачааг өөр маршрутаар тээвэрлэх ажлыг зохион байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж