Безос, Брэнсон нарыг сансрын нисэгч гэж үзэхгүй | News.MN

Безос, Брэнсон нарыг сансрын нисэгч гэж үзэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

Безос, Брэнсон нарыг сансрын нисэгч гэж үзэхгүй

Безос, Брэнсон нарыг сансрын нисэгч гэж үзэхгүй

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа сансрын орон зайг нээх хүсэл мөрөөдөлтэй тэрбумтнуудын сэтгэл рүү хүйтэн ус цацсантай адил мэдэгдлийг хийлээ. Тодруулбал, "Сансрын нисэгч болох хүсэлтэй нэгэн нь сансрын нислэгийн багийн гишүүн байх бөгөөд сансрын нислэгийн аюулгүй байдалд өөрийн хувь нэмрийг оруулсан байх ёстой" гэж тус агентлагаас мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдэл нь тун саяхан сансрын орон зайд аялсан тэрбумтан Жефф Безос, Сэр Ричард Брэнсон нарт хандсан хэрэг бөгөөд АНУ-ын Засгийн газар тэднийг сансрын нисэгчийн хувиар огт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа шууд илэрхийлсэн явдал байв.

Холбооны нисэхийн захиргаа нь арилжааны сансрын нисэгчийн жигүүр бүхий тэмдэгт олгодог журмандаа саяхан өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, сүүлд 2004 онд өөрчилсөн уг журмыг Амазоны захирал Жефф Безос “Blue Origin” компанийн пуужингаар сансрын уудам руу ниссэн тэр өдөр буюу энэ Мягмар гаригт дахин өөрчилжээ.

Уг  шинэчилсэн журмын дагуу арилжааны (чөлөөт) сансрын нисэгчийн болзлыг хангахын тулд сансарт нисэгчид дэлхийн гадаргаас дээш 50 миль (80 км) зайд аялах ёстой аж. Безос, Брэнсон нар үйлдсэн нислэгээрээ уг болзлыг хангасан хэдий ч орон зайн шаардлагаас гадна сансрын нисгэгчид нислэгийн үеэр нийтийн аюулгүй байдалд ач холбогдол бүхий зүйлийг хийсэн байх эсвэл нислэгийн аюулгүй байдалд өөрийн хувь нэмрийг оруулсан байх зэрэг шаардлагыг мөн нэмж оруулжээ.

Холбооны нисэхийн захиргааны үзэж байгаагаар жигүүр бүхий тэмдэгт олгох журамд оруулсан өөрчлөлт нь арилжааны нислэгийн үеэр нийтийн аюулгүй байдлыг хангах ёстой гэсэн хамгийн чухал заалттай нийцэж байгаа аж. Гэтэл “Blue Origin” компанийн гүйцэтгэх захирал Боб Смит нислэгийн өмнө “Нисэхийн багийн гишүүдэд автоматжсан техниктэй харилцах шаардлага огтхон ч гарахгүй” гэж мэдэгдсэн нь Безос болон багийн бусад гурван гишүүдэд хүссэн тэмдэгтээ авах итгэл найдвар тун бага байгааг харуулж байна. Дашрамд, АНУ-ын сансрын нисэгчийн тэмдэгтийг мөн тус улсын цэргийн арми болон NASA-гаар дамжуулан авах боломжтой байдаг аж.

Гэсэн хэдий ч Жефф Безос, Сэр Ричард болон сансрын уудмаар аялах хүсэлтэй бусад залууст хүлээн зөвшөөрөгдсөн сансрын нисэгч болоход нь итгэл найдварын өчүүхэн гялбаа цухалзаж байгаа юм. Тодруулбал, шинэ журмын дагуу АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа тухайн нисгэгчийн сансрын уудамд байгуулсан гавьяаг үндэслэж уг тэмдэгтийг мөн олгох аж. Анх жигүүр бүхий уг тэмдэгтийг 1960-аад оны эхээр Мercury Seven  хөтөлбөрт амжилттай оролцсон Алан Шепард, Виргил Гриссом нарт олгож байжээ.

            С.НАРАНГАРАВ

            ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

pr 2021-07-24 130.253.28.12

1

Avatar

ylcuun xamgaaltadts. 2021-07-24 130.253.28.12

crok

Avatar

- @ @ ? 2021-07-24 130.253.28.12

tam atack

Avatar

Зочин 2021-07-24 130.253.28.12

hY xylgaillaa

Avatar

URBAGCHIDTAIGAA YILDBER XULGAILJ GARCH, TZ ONXOLDUULJ,CADAA LALR 2021-07-24 130.253.28.12

xubia xicheesen selfish, ajluudiig abch,
OPON cuutsnaas xuuj.
AJLAAS XUUJ.
ABTUS ZOGSGYI XULDUUJ.
YMXII XYNSEE,OPON NUTAGRUU DAIRCH. ZAMRUU.

Avatar

ob-dundaj-ajilchin-guilagchin-galzuuc,- YZLIIN URODS, GALZUU XULGAICHA. 2021-07-24 130.253.28.12

ta nar endees yab,
ubchluulj xuuj,out, udex xoolgui,UBCHTEI GALZUU GUILAGCHIN BAISNAAM?

NEGIIGEE ZAILUULCAD,TA NARIIG DARLAX SONIRXOLTOI XYN BN.TEGEED TA NARIIG ALAJ,BLOKLOJ.XULGAILJ. KOVIDOOR TARIJ XALDAAJ, GALZUURCH.
YAGAAD YZEN YADDAG UBCHNUU ,1 YGEER XEL.

Avatar

XULDUUNU GEJ KINO,ZURAGTAA OPUUL,XYNII MUUD DURLCAN CETGETSTEIX. 2021-07-24 130.253.28.12

– baletj, opuulcan. 10$? ardsyg- indimd ylciun byx nuuts xelsen ni yamar ychirtai yumbe?
– Ongots consogch xyrtel,zaaj,+ olon baliartai shambaaraldaj. unguin,baliar yumand durlaj ni.
-ylcuuns
– yndestnii ch bas gaiguis.
– baigaa baixguin ushurxul, uur xumuus eesee guilagchinaasaa,galzuuralh,xylgai.

Avatar

byx ELECTRIJIK,ABT/XYNEE ABKUI DABXJ, 2021-07-24 130.253.28.12

– 2 jul yyrsen tsynxend bagtdag kurtka, xyychin.
-pr/a ulgeemj bloklj, storaje,agyylaxaas+ ajiltanaaraa xylgailyylj, UDRUU syngaagyi martcan, xaysan gene. – xylgailax gej dampuuruulj ,
– buchug BARIMTAT
– Apple komputer, 400. ynet xybtsas – opluulaxgyi.
– gar ytas,
-coach 200. abgai zantai, bainga xylgaildag galzuu ALAAUURCHKILLER.

Avatar

Зочин 2021-07-24 172.58.141.171

Nissen l bol nissen niitiin sain saihand yamar neg yum hiihed yadah yu bgaan hamt yavaa humuusiin bieiin baidliig asuuj yaritsaad zovlogoo ogood l boloo bishuu? Sansriin nisegch monoosoo mon

Avatar

Зочин 2021-07-24 64.119.16.66

Энгийн хүмүүс сансарт нисэж эхлэж байхад манайхан чингис хаана яриад л… өвөл болхоор яндангаа хөөлөхийг заагаад л … хахөха

Avatar

Zochin 2021-07-24 68.174.151.151

Ongozond Susan hun bur ongoznii nisgegch boldogguitei adil sansarıiin hologoor ayalsan bolgon sansriin nisegch bolohgui! Ted zovhon sansart ayalsan hun.

Avatar

Зочин 2021-07-24 202.126.89.139

Таны энэ агуу ухааныг төр засаг ашиглаасай

Avatar

Зочин 2021-07-24 82.144.201.2

Нисээд ирсэн нь үнэн юм чинь сансрын нисгэгч болж л таараа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж