Замын-Үүдэд ажил сайжруулахаар шинээр очсон баг Хятадаас стандартын шаардлага хангасан шинэ ариутгалын хаалга оруулж ирэн Монголоос гарах буюу экспортын ариутгалын хаалгаа суурилуулжээ.
Түүнчлэн шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч шуурхай шийдвэрлэх 96361281 эсэн дугаарыг өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлсэн байна.
Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын эхээр Дорноговь аймагт очиж, хилийн шалган нэвтрүүлэх хэсгийн нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр "ариутгагч хаалга" олны анхаарлын төвд өртсөн билээ. Чанарын шаардлага хангахгүй тус хаалганаас болж Хятадын тал хилээ хаахаас аргагүйд хүрсэн үү гэх хардлага байгаа юм. Учир нь, Covid-19-ийн улмаас Замын-Үүдийн гааль дээр сүүлийн гурван сар нөхцөл байдал хүндэрч, материалын хэт бөөгнөрөл үүсээд буй. БНХАУ-ын талаас “Халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна, илүү сайжруул” гэх шаардлага тавьжээ.
Боомтын ариутгагч хаалгыг Зам-Үүд сумын нөөц хөрөнгөөс төсөвлөж, 2020 оны гуравдугаар сараас ашиглаж эхэлсэн байна. Энэ талаар тус сумын Хилийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнээс тодруулбал “Нийгмийн сүлжээнд цацагдаад байгаа ногоон өнгөтэй ариутгагч хаалгыг “Чандмань-Ундрал” ХХК-ийн тусламжтай суурилуулсан.
Холбоотой мэдээ