ЭМЯ: Шинээр 1442 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Шинээр 1442 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барав

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.24) мэдээллийг танилцуулав.


Сүүлийн 24 цагт 1442 шинэ тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 537 нь Улаанбаатар хотод, 905 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Нас барсан зургаан хүний хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Нийт нас баралт 767-д хүрлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2556 иргэн эдгэрчээ. Одоогоор 6232 хүн хөнгөн, 2776 хүн хүндэвтэр, 931 хүн хүнд, 198 хүн маш хүнд байна.

Монгол Улсын хэмжээнд 2.1 сая хүн буюу 65.5 хувь нь вакцины нэгдүгээр тун, 1.9 сая буюу 58.9 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж