М.Уранцэцэгийг давсан Дистриа Красники олимпод түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

Токио 2020

М.Уранцэцэгийг давсан Дистриа Красники олимпод түрүүлэв

М.Уранцэцэгийг давсан Дистриа Красники олимпод түрүүлэв

НЭМЭЛТ:

Жүдо бөхийн хамгийн үзүүштэй, өрсөлдөөнтэй жингүүдийн нэг болох -48 кг-ийн медальтнууд тодорлоо. Таамаг ёсоор М.Уранцэцэг, Дистриа Красники, Фүна Тонаки, Дариа Билодид нар шөвгийн дөрөвт үлдэж, М.Уранцэцэг, Дариа Билодид хоёр хүрэл, Фүна Тонаки нутаг дээрээ мөнгө хүртэж, Косовогийн Дистриа Красники жиндээ түрүүллээ.

Сануулахад, Дистриа Красники мөнгөн медалийн төлөө М.Уранцэцэгийг ялсан билээ. Харин эрэгтэй -60 кг-ийн жинд Японы тамирчин Наохиса Такато түрүүлж, Тайваний Ян Юн Вэй үзүүрлэж, Францын Лука Мхейдзе болон Казахстаны Йелдос Сметов нар хүрэл медаль хүртэв.


Олимпийн наадмын анхны медальтнууд өнөөдөр/2021.07.24/ тодорлоо.  Тодруулбал, буудлагын спортын эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн тэмцээн явагдаж, Хятадын Ян Чиан алт, Оросын Анастасиа Галашина мөнгө, Швейцарийн Нина Кристен хүрэл медаль тус тус хүртэв.

Энэхүү төрөлд өрсөлдсөн Монголын тамирчин О.Есүгэн урьдчилсан шатнаас хасагдсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж