Н.Баярмөнх: Хороодын засаг дарга нар орон нутагтаа эзэн нь байж ажиллаарай | News.MN

Н.Баярмөнх: Хороодын засаг дарга нар орон нутагтаа эзэн нь байж ажиллаарай

Н.Баярмөнх: Хороодын засаг дарга нар орон нутагтаа эзэн нь байж ажиллаарай

Н.Баярмөнх: Хороодын засаг дарга нар орон нутагтаа эзэн нь байж ажиллаарай

Дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр /2021.07.23/ цахимаар хуралдлаа. Хурлын эхэнд дүүргийн Засаг даргын А/338 дугаар захирамжийн дагуу Хороод, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, дархлаажуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан, мөн 22, 25 дугаар хороод Короновируст цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Дараа нь дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Н.Баярмөнх дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

1. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангаж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах

2. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны хяналт шалгалтыг хийх

3. Ирэх 8 дугаар сараас цар тахлын дараагийн давалгаа үүсэх эрсдэлтэй нөхцөл байдалд ор дэлгэлт болон хүний нөөц, бусад шаардлагатай хэрэгсэл материалын бэлэн байдлыг хангах чиглэлийг өгсөн юм.

Мөн хурлын үеэр Засаг дарга Н.Баярмөнх “Үер усны аюулаас урьдчилан сэргийлж, ялангуяа гол усны сав газартай ойр байрлах хороод анхаарах хэрэгтэй. Хүний амь нас, эд хөрөнгө  гээд онцгой асуудлууд хөндөгдөж байна. Засаг дарга нарт эрхийг нь өгсөн. Гагцхүү одоо орон нутагтаа эзэн нь байгаарай” гэлээ.

Харин Шуурхай штабын даргын үүргийг түр гүйцэтгэгч, Засаг даргын зөвлөх Б.Эрдэнэбаяр дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабаас цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах үүргийг өглөө.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр:

1. Коронавирусын халдварын тоо буурахгүй байгаагаас гадна халдварын Делта хувилбарын 7 тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан дүүргийн харьяа байгууллагууд ялангуяа хороо, Эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд цар тахлын дараагийн давалгаа үүсэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор дүүргийн Онцгой комиссын даргаар батлуулах;

2. Хороо, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажилчдынхаа 2021 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхдээ нийт ажилчдынхаа 30 хувиас хэтрүүлэхгүй байх;

3. Хороо, Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсгүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулах;

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр:

1. Сүүлийн өдрүүдэд усархаг аадар бороо орж үер усны аюул нүүрлэж болзошгүй байгаа тул хороодын Засаг дарга нар энэ тал дээр анхаарч аж ахуйн нэгж байгууллага, иргэддээ сэрэмжлүүлэг хүргэх;

2. Үер усны аюулын үед ажиллах Ажлын хэсгүүд бэлэн байдлыг хангаж, техник хэрэгслийн бэлэн байдалд үзлэг  шалгалт хийх;

3. “Дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв” ОНӨААТҮГ, Нийтлэг үйлчилгээний газрууд үер усны аюулын үед ажиллах техник хэрэгсэл, хүн хүчний бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах үүрэг, чиглэлийг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГӨБС 2021-07-24 192.82.84.43

БЗД-ГИЙН 26 ХОРООНЫ СЭТГЭЛ ЗҮТГЭЛ, ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЭРЭЭ АЖИЛЛАЖ ОЛНЫ ХАЙР ХҮНДЛЭЛ ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ЗАСАГ ДАРГЫГ ЦҮНХ БАРИГЧ, ЖИНХЭНЭ б**с ДОЛООГЧ НАМЧИН БААГИЙГААР СОЛЬЖ ТАВЬЧИХААД ЮУН ХЭТИЙДСЭН ҮГС ЧУЛУУДНА ВЭ?! СУМЬЯАГ ДОЛООГЧ "б**с" ЦАРАЙТ БАЯРМӨНХ ӨӨ

Avatar

Уншигч 2021-07-24 202.55.188.100

Байнга сүүл мушгидаг, олигтой шийдвэр ч гаргаж чаддаггүй БЗД-ийн хурал юмаа даа. ЗД нь өөрөө маскаа зүүчихвэл яасан юм бэ? Корона туссан гээ биз дээ? Өөрөө вирус тээгч болсоноо мэддэггүй юм уу? Хэвлэл мэдээллээр худлаа баахан рекламдана. Дүүрэгт чинь болж бүтэж байгаа юм ховор шүү. Шоудаад байлгүй ажлаа хийгээч.

Avatar

Juju 2021-07-24 103.212.118.123

Ali duureg ve.ee chaavaas manias dor setguulch nertei yumnuud bhiimaa

Avatar

зочин 2021-07-24 49.0.170.162

Аль дүүрэг вэ

Avatar

зочин 2021-07-24 202.21.100.210

Бага хангай дүүргийн тухай юм шиг байна.

Avatar

Зочин 2021-07-24 64.119.18.48

аль дүүргийн ажил вэ. сэтгүүлч ээ. Ажлын чанараа сайжруулах шаардлагатай л хүн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж