Жүдо: МУГТ М.Уранцэцэг мөнгөн медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

Токио 2020

Жүдо: МУГТ М.Уранцэцэг мөнгөн медалийн төлөө барилдана

Жүдо: МУГТ М.Уранцэцэг мөнгөн медалийн төлөө барилдана

НЭМЭЛТ:

МУГТ М.Уранцэцэг шөвгийн наймын шатанд Израилийн Шира Ришонитай барилдаж, давлаа. Ингэснээр тэрбээр хагас шигшээд үлдэж, мөнгөн медалийн төлөө өөрийн жингийн шилдэг бөхчүүдийн нэг Косовогийн Дистриа Красникитай таарч байна. Хоёр тамирчны барилдаан 16:25 цагт явагдана.


Гоц мөргөж шөвгийн 16-д шалгарсан МУГТ М.Уранцэцэг Чилийн Чилийн Мари Де Варгасыг ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр дараагийн барилдаанаа 12:16 цагаас хийнэ.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ийн барилдаанууд таамаглаагүй үр дүнтэй явагдаж байна. Медалийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ гэж байсан Оросын Ирина Долгова Тайванийн Лин Чэн Хаод ялагдсан бол жингийнхээ хатуу самруудын нэг Испанийн Жулиа Фигуэроа Израилийн Шира Ришонид ялагдлаа. Шира Ришони дараагийн тойрогтоо МУГТ М.Уранцэцэгтай барилдана.


Казахстан улсын нэр дээрээс барилддаг монгол тамирчин Г.Отгонцэцэг Хятадын Ли Янантай барилдаж, ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ. Түүнийг ялсан Ли Янан дараагийн тойрогтоо Португалын Катарина Костатай барилдана.

Удаан хугацаанд барилдаагүй байсан Г.Отгонцэцэгийн хувьд 2016 оны Риогийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.


Токио 2020 олимпийн жүдо бөхийн тэмцээн өнөөдөр/2021.07.24/ 10.00 цагаас Ниппон Бүдокан ордонд эхэллээ. Энэ өдөр МУГТ Д.Амартүвшин Монголын багийн салхийг хагалж, Нидерландын Торнике Тжакадоеатай барилдаж, харамсалтайгаар ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Харин МУГТ М.Уранцэцэг 11:31 цагаас Чилийн Мари Де Варгастай барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж