НийслэлийнБаянгол дүүргийн 17 дугаар хорооны “Элиганс Таун” хотхонд 12 давхар орон сууцны барилгын дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 23-ны өдрийн 16:58 цагт Онцгой байдлын ерөнхий газарт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17:14 цагт очиж, тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр өндрөөс үсрэхийг завдсан иргэн нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат хөгжлийн бэрхшээлтэй, 20 настай эрэгтэй байжээ.
Холбоотой мэдээ