Дэлгэр мөрөн, Хэрлэн голд живсэн хоёр эрэгтэйг эрэн хайж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

Дэлгэр мөрөн, Хэрлэн голд живсэн хоёр эрэгтэйг эрэн хайж байна

Дэлгэр мөрөн, Хэрлэн голд живсэн хоёр эрэгтэйг эрэн хайж байна

Зуны дэлгэр цаг ирж иргэд гол, нуурын эргээр амарч зугаалах нь нэмэгдсэн. Гэвч иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болж гол, нуурын усанд живж амиа алдах осол их гарч байна. Тухайлбал, Наадмын өдрүүдийг тохиолдуулан бүх нийтийн амралтын хоногийг сунгаснаар 21 хүн гол, усны ослоор амиа алдсан билээ.

Онцгой байдлын газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар Дэлгэр мөрөн, Хэрлэн голд живсэн хоёр эрэгтэйг эрэн хайж байна.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд зургаан хүн Хэрлэн голын эрэгт амарч байснаас нэг хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт ОБЕГ хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нийслэлийн Баянзүрх харьяат дүүргийн харьяат иргэн М /42 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Аврагчид өчигдрийн байдлаар Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас “Мухарын амны-Адаг", “Буурлын булан" гэдэг газар хүртэл 49 км-т завиар мөн 45 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Аврах, эрэн хайх ажиллагаа өнөөдөр өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Дэлгэр мөрний эрэг дээр дөрвөн хүн зугаалж байснаас нэг хүн нь сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 23-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Д /28 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 18:00 цагаас эхлэн нэг км-т завиар гурван удаа, 1-2.5 метрийн гүнд есөн удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт зогсоосон. Аврах, эрэн хайх ажиллагаа өнөөдөр өдрийн 06:00 цагаас дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж