Хятад улс АНУ-ын худалдаа, хүний эрхийн албаныханд хориг тавив

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

Хятад улс АНУ-ын худалдаа, хүний эрхийн албаныханд хориг тавив

Хятад улс АНУ-ын худалдаа, хүний эрхийн албаныханд хориг тавив

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерманыг Хятад улсад маргааш айлчлахын өмнө Бээжингээс тус улсын албаны хэд хэдэн хүний эсрэг хориг тавилаа. Хонгконгод үүссэн нөхцөл байдалд буруутган АНУ-ын худалдааны сайд асан Вилбур Росс тэргүүтэй хүмүүст хориг тавьсныг Хятадын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Хоригт АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед худалдааны сайдаар ажиллаж байсан Вилбур Россоос гадна, Хүний эрхийн ажиглагч байгууллагын Хятад дахь захирал Софиа Ричардсон, АНУ-Хятадын эдийн засаг, аюулгүй байдлыг хянах комиссын дарга Кэролин Бартоломэв, Олон улсын Бүгд найрамдах институтын Адам Кинг зэрэг албаныхан багтжээ. Вилбур Росс нь Хятадын "Huawei", "ZTE" зэрэг группуудыг АНУ-ын фирмүүдтэй худалдаа хийхэд хориг саад тавьсан гэж Бээжин буруутгасан байна.

Өмнө нь АНУ-аас Хонгконгод худалдаа, хөрөнгө оруулалтын орчин муудаж буй тухай америк фирмүүдэд анхааруулсан нь Бээжингийн дургүйцлийг төрүүлсэн юм. Түүнчлэн Хятадын засгийн газраас Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хүнд шийтгэлтэй хуулийг баталж, ардчиллын төлөөх тэмцлийг дарсан нь АНУ-ын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж