Монгол Улс түүхэндээ анх удаагаа ширээний теннисний төрлөөр олимпод оролцсон нь энэ байв.
Олимпийн наадмын ширээний теннисний урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр /2021.07.24/ өглөө 08:00 цагаас эхэлсэн. Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Б.Болор-Эрдэнэ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний ялалт байгуулсан бол эрэгтэй төрөлд оролцож буй Э.Лхагвасүрэн дөнгөж сая АНУ-ын тамирчин Нихил Кумартай тааран тоглож, 4-1 гэсэн харьцаатай ялагдал хүлээлээ.
Урьдчилсан шатаа давсан Б.Болор-Эрдэнэ эхний тойрогтоо Чилийн Паулиниа Вегатай учраа таарлаа. Хоёр тамирчны тоглолт өнөөдөр 18:30 цагаас явагдах хуваарьтай.
Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Монголын багийн хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ Олимпийн наадмаас анхны хожлоо авлаа.






Холбоотой мэдээ