Олимпийн нээлтийн онцлох агшнууд | News.MN

Олимпийн нээлтийн онцлох агшнууд

Токио 2020

Олимпийн нээлтийн онцлох агшнууд

Олимпийн нээлтийн онцлох агшнууд

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам албан ёсоор 32 дахь удаагаа нээлтээ хийлээ. Та бүхэндээ нээлтийн онцлох агшнуудыг хүргэе.


Нээлт 

Япон улсын төрийн далбааг олимпийн хүндийн өргөлтийн хоёр удаагийн аварга Мияакэ Ёшинобү, Сидней 2000 олимпийн эмэгтэйчүүдийн марафоны аварга Такахаши Наоко, залуучуудын олимпийн медальтнууд болох көрлингийн тамирчин Табата Момоха, спорт авиралтын тамирчин Дохи Кэита болон онцгой байдлын ажилтан Аса Мизүки, бөмбөрчин Сакаи Хибики нар цэнгэлдэхэд оруулж ирсэн. Ийнхүү Японы батлан хамгаалахын төлөөллүүд улсынхаа тугийг цэнгэлдэхэд мандуулж, дуучин "MISIA" төрийн дууллаа дуулсан.

Яг энэ цаг мөчтэй зэрэгцэн цэнгэлдэхийн гадаа олимпийг эсэргүүцсэн иргэд жагсаал хийж байв.

Дроны үзүүлбэр

Япон улс гарцаагүй техник технологиор дэлхийд тэргүүлэгч гүрэн учир шинэ зүйл харуулах болов уу гэсэн хүлээлт хүмүүст их байсан. Тэгвэл тэдний хүслийг гүйцээж, 1800 дрон агаарт хөөргөж, Токио 2020 олимпийн лого болон гурван хэмжээст цэнхэр гаригийг дүрслэв.

Жон Леженд, Кейт Урбан зэрэг одууд домогт Жон Ленноны “Imagine” дууг тив тус бүрээ төлөөлөн дуулсан.

Covid-19 цар тахлаар амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлэв

Цэнгэлдэхийн чанга яригчаар “Бид олимпийн цэнгэлдэхэд, Япон даяар, дэлхийн өнцөг булан бүрт цуглаж хамт байгаа учир Covid-19 цар тахлын улмаас бидэнтэй хамт байхгүй болсон хайртай бүхнээ, найз нөхдөө нэг хором дурсъя” гэж хэлэн дуу явсан. Эцэст нь “Тэд бидний зүрх сэтгэлд үүрд онцгой байр суурь эзэлнэ” хэмээн сэтгэл хөдөлгөм үгийг хэлсэн.

Баасан гаригийн байдлаар дэлхий даяар 192.6 сая гаруй халдвар авч, 4.1 сая хүн нас бараад байна. Үүний хажуугаар вирусийн дельта хувилбар дэлхий даяар хурдацтай тархаж байгаа.

49 жилийн дараа анх удаагаа 1972 оны Мюнхены олимпийн наадмын үеэр амиа алдсан Израилийн 11 гишүүнийг дурсан, чимээгүй зогсч, хүндэтгэл үзүүлсэн нь мөн онцлог байв.

“Олимпийн нийгэмлэг болох биднийг харамсалтайгаар орхин явсан тамирчдаа бид мөн дурсан санана. Ялангуяа олимпийн наадмын үеэр амиа алдсан хүмүүсийг дурсаж байна. Тэр бүлэг хүмүүс бидний дурсамжинд, олимпийн наадамд үргэлж онцгой байр суурь эзэлнэ. 1972 оны Мюнхений олимпийн Израилийн гишүүд” хэмээн цэнгэлдэхэд ярьжээ.

Тусгайлан хийгдсэн олимпийн таван цагираг

Нээлтийн үеэр Японы бүжигчид мужааны дүрд хувиран бүжиглэж, 1964 оны олимпийн цэнгэлдэхийг дахин шинээр барьж буйг дүрслэн харуулж, эцэст нь олимпийн бэлгэдэл таван цагиргийг тун энгийнээр дэлгэсэн. Тус таван цагиргийг хийсэн модыг 1964 оны олимпод оролцсон тамирчид тухайн үедээ тарьж байв. Ийнхүү тамирчдын тарьсан модыг 57 жилийн дараа таван цагираг хийхэд ашиглажээ.

Видео тоглоомуудын аяыг ашигласан

Япон компьютер видео тоглоомоор алдартай улс. Тиймдээ ч өчигдөр цэнгэлдэхэд эгшиглэсэн дуунууд нь тус улсаас гаралтай хамгийн алдартай видео тоглоомууд болох “Dragon Quest”, Final Fantasy”, “Kingdom Hearts”, Sonic the Hedgehog”, “Chrono Trigger”, “Nier”, “Soul Caliber” нарын ая байв.

Португал, Тонга, Вануату улсын тамирчид нээлтийг чимэв

Олимпийн нээлтэнд дэлхийн 206 орны тамирчид Япон цагаан толгойн дарааллаар жагссан. Эдгээр улсуудаас ялгарч чадсан нь Португал, Тонга, Вануату улсын тамирчид байв. Португалын тамирчид бүжиглэж, дуулж цэнгэлдэхэд орж ирсэн бол Тонга болон Вануату улсын тамирчид үндэсний хувцсаараа гангаран цээж нүцгэн орж ирсэн.

Тонгагийн тамирчин Пита Тауфатофуагийн хувьд өмнө нь Рио 2016 зуны олимп, Пёнчан 2018 оны өвлийн олимпийн нээлтэд цээж нүцгэн орж байсан түүхтэй. Харин Вануату улсын тамирчин Риллио Рий анх удаагаа олимпод жагслаа.

Наоми Осака олимпийн тогоог асаав

Мэргэжлийн талбайн теннисний дэлхийн чансаанд хоёрдугаарт эрэмбэтэй Наоми Осака олимпийн галт бамбарын сүүлийн гүйгчээр сонгогдож, олимпийн тогоог асаасан юм.

Өдгөө 23 настай тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Маргаангүй энэ бол тамирчин хүний хувьд хамгийн том шагнал. Мөн миний амьдралдаа авч байсан хамгийн том хүндлэл. Энэ мөчийг хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна. Би бахархал, талархлаар бялхаж байна. Та бүхэндээ хайртай шүү” гэжээ.

Монголын баг тамирчид нээлтийн үйл ажиллагаанд жагслаа

Монгол Улс нээлтийн үйл ажиллагаанд Япон цагаан дарааллаар 191-рт жагссан орж ирсэн. Энэ удаагийн олимпийн наадамд Ө.Дүүрэнбаяр болон О.Хулан нар Монголын багийн тугчдаар сонгогдсон билээ. "Michel Amazonka" брендийн урласан ёслолын хувцсаар баг тамирчид маань гоёлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-24 64.119.21.90

Олимпийн тогоо байхдаа яахав дээ?

Avatar

Zochin 2021-07-24 87.147.158.97

Manaihnii huvtsas ni tsaivar h** ungutei baisan bol shn bj de bid nar baraan zustei humuus de

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-24 150.129.143.152

Монголын тамирчдын хувцас гэж ёстой хэрэг алга. Олимп бүрт л шал тэнэг хувцас өмсөж гарч ирэх юм. Ямарч гоо сайхны мэдрэмжгүй нөхөд хувцасны сонголт хийх юмдаа. Хятад мяагийн данжаад сийрсэн малгай, сул унжсан цамц гээд ёстой хэрэг алга…

Avatar

Зочин 2021-07-24 103.212.117.246

189 орны бүх тамирчид бүгд масктай, манай нэг мал маскгүй. Хоосон цэнгэлдэхэд ар талд 2 ч Монголын далбаа харагдаад байсан, манайхан л болсон хойно бас л дүрэм зөрчиж Оркдож байгаа байх гээд санааа зовж байсан удахгүй хөөгдөх шиг болсон. Монголчууд дэлхий даяар ямар сахилга баттай, яаж бусдыг хүндэлдэгээ сайхан харууллаа. Оркууд гэж заримыгаа нэрлэдгийг мэдвэл бүүр гоёодоо..Тэр маскгүй малийгаад явж байсан Орк хэн бэ?

Avatar

Зочин 2021-07-24 202.9.46.234

Харин тийм тэр далбаа барьж зогссон Шар айраг Ганхүүгээс ичиж байнаа. Одоо тийм муухай бүдүүлэг байж болохгүйээ. Монголчуудыг бүдүүлэг гэж харснаас биш Монголыг сайнаар сурталчилж чадсангүйээ

Avatar

Зочин 2021-07-24 103.212.117.246

Өөө баларсан юм, эхэлж очсон Япончууд хүн биш том мэлхий байна гээд айгаад зугтааж сүйд болсон гэсэн үнэн юм байна лдаа. Монголын нэрийг нээрээ янз бүрээр гутааж дуусахгүй юмаа.

Avatar

Зочин 2021-07-24 202.9.47.30

Тэр Ганхүү нэг ч гэсэн юмнаас дутаж үзээсэй гэж боддог. Юм болгонд оролцоно. Нэг ч юмыг мэргэжлийн түвшинд хийж чаддаггүй байж. Ядаж байхад муухай царайтай. Нүд хужирлахаар сайхан залуу бол бас яахав гэхсэн

Avatar

зочин 2021-07-24 103.26.195.112

Өнгө хэт бараан, х***а тал руу маягийн байлаа. Арай өнгөлөг цэнхэр хийж болоогүй юм байх даа. Олимпод тод өнгө л гялалздаг юм. Монголын тэнгэр шиг цэнхэр байвал…

Avatar

зочин 2021-07-24 103.26.195.112

Өнгө хэт бараан тал руугаа, х***а тал руу маягтай санагдсан. Арай өнгөлөг цэнхэр байж болоогүй юм байх даа. Ер нь олимпод бол тод өнгөнүүд л байдаг даа.

Avatar

би 2021-07-24 103.9.90.100

гоё хувцас бнаа бараандуу өнгөтэй болохоор сайн ялгарч харагдахгүй байна, түүнээс биш сайн харвал гоё хувцас бна Харин маскнуудаа бусад улсынх шиг гоёх байж дээ.

Avatar

Зочин 2021-07-24 192.82.81.113

ХЯТАД ХУВЦАС БАЙЛАА. ҮҮНИЙГ ХИЙСЭН ХҮМҮҮС ОЛИМПЫН НЭЭЛТИЙГ ҮЗЭЖ НҮД НЬ НЭЭГДСЭН ГЭЖ НАЙДАЖ БАЙНА. НЭГ Л ШУЛУУН ШУГАМ ТАТАЖ 1 ЗАГВАР ГАРГАДГАА БОЛЬМООР БАЙНА.

Avatar

Зочин 2021-07-24 192.82.73.31

Сайхан л хувцас байна. Haters gonna hate.

Avatar

К.К.К. 2021-07-24 202.72.242.139

Үндэсний үнэр бараг алга. Манж, хятад маягийн л загвар байна. Уучлаарай, монголчуудад юм болгон таалагдах биш дээ.

Avatar

salbadai 2021-07-24 65.26.70.49

Yaar Te1 xuvtsas ve?

Avatar

Alialagch 2021-07-24 65.26.70.49

Yamar ** xuvtsas ve? Janjin malgaigaa deelteigee l umsuxgui ….Neg bayaniix ni shaxaa biz

Avatar

Зочин 2021-07-24 192.82.73.31

Японы халууны улиралд яаж дээл өмсөх вэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж