Буудлага: Э.Даваахүү финалд шалгарахад ганцхан оноо дутав

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

Токио 2020

Буудлага: Э.Даваахүү финалд шалгарахад ганцхан оноо дутав

Буудлага: Э.Даваахүү финалд шалгарахад ганцхан оноо дутав

НЭМЭЛТ:

Эрэгтэй хийн гар бууны 10 метрийн төрлийн тэмцээн сая өндөрлөлөө. Монголын тамирчин Э.Даваахүү 577 оноотой, 12-р байраар тэмцээнээ дуусгав. Финалын шатанд 578 болон түүнээс дээш оноотой найман тамирчин шалгарлаа. Э.Даваахүүгийн хувьд ердөө ганцхан оноогоор финалын шатанд шалгарах боломжоо харамсалтайгаар алджээ.

Түүний ангилалд нийтдээ 36 тамирчин өрсөлдөж, Энэтхэгийн тамирчин Саураб Чаудхари 586 оноотой урьдчилсан шатыг тэргүүллээ. Гэхдээ Э.Даваахүүгийн олимп дуусаагүй наймдугаар сарын 1-ний өдөр дахин тэмцээн хүлээж байна.


Буудлагын спортын эрэгтэй хийн гар бууны 10 метрийн төрлийн тэмцээн өнөөдөр 12:00 цагаас эхэллээ. Энэхүү төрөлд Монгол Улсаа төлөөлөн Э.Даваахүү оролцож байна. Тэрбээр одоогоор 56 оноо аваад байна.


Токио 2020 олимпийн наадмын албан ёсны хоёр дахь өдөр буудлагын спортоор эхэллээ. Өнөөдөр/2021.07.24/ Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд О.Есүгэн буудлагын эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн төрөлд өрсөлдөж байна. Тэрбээр сонгон шалгаруулах шатанд одоогоор 352.7 оноо аваад байна. Харин тэргүүлэгч Норвегийн тамирчин 465.1 оноо авлаа.

Өнөөдө Монголын бокс, жүдо, ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж